Цаг үе
400 сая төгрөг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ
Тэрээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд 150 000 ам.доллар буюу 400 сая төгрөг бэлнээр авч явжээ.
Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй бөгөөд түүнийг гаалийн мэргэжилтнүүд онилон биечлэн шалгалт хийсэн байна. Шалгалтаар түүнийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа юм.
(Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих; 22.1.үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн)
Дээрх иргэн нь Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн тул уг валютыг хураан авч валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.
“Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр 5 сая төгрөгөөс дээш буюу тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөгөөс дээш болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Цаг үе2023/09/07
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн зарим тоног төхөөрөмжийг төслийн талб...
-
Улстөр нийгэм2024/11/04
“КОЙКА”-ийн суурин төлөөлөгч Жу Хэйннан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлэ...
-
Шударга мэдээ2019/06/27
Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түд...
-
Цаг үе2024/05/08
ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
