Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

Огноо:

,

Өнөөдөр /2022.05.03/ Улаанбаатар хотод суурин 40 цэгт 40 багийн 147 эмч, ажилтан 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

"Автомашингүй өдөр" иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршлууд...

Огноо:

,

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжаар тавдугаар сарын 28-ны 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болов. Тодруулбал,  Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)-ийг түр хаах юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Мөн тус өдөр иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршил, үйл ажиллагааны чиглэлүүдийг баталлаа.

ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүл, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах юм.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

18 байршилд явган хүний зам шинэчилнэ

Огноо:

,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж буй. 

Энэ хүрээнд иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр боллоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26-р хорооны Хүннү гудамжинд маргааш буюу тавдугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр нар явган хүний замыг шинэчлэх шаардлага, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.ЭнхбаярМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд НИТХ-аар Хотын стандартыг баталсан. Стандарт баталсан бол түүнийгээ хэрэгжүүлж, мөрдүүлэх ёстой. Хүмүүс заавал автомашинаар явахгүй, явган зорчихыг хүсэж байгаа ч явган явах орчин нь бүрдээгүйгээс машинаар зорчиход хүрдэг. Иймээс уг ажлыг Баянзүрх дүүргийн 26-р хорооноос эхэлж байна. Бусад байршилд ч мөн яг ижил стандартын дагуу шинэчлэл хийнэ” хэмээв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр “Явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй хашааг буулган, талбай чөлөөлөхийн тулд эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлж байгаа. Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж байна” гэлээ.

Тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгслийн урд дугуй 2.5 сантиметрээс өндөргүй бартааг давах боломжтой байдаг тул одоо байгаа явган хүний замуудаар зорчиход бэрхшээлтэй байдгийг "Түгээмэл хөгжлийн төв" ТББ-ын дэд бүтцийн хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир онцолж байв. Иймд явган хүний зам дээрх хөтөч хавтанг стандартын дагуу байршуулж, саад бартааг чөлөөлж, шинэчлэн зассанаар иргэд аюулгүй, саадгүй зорчих боломж бүрдэх юм.

Явган хүний замын шинэчлэлийн ажлыг нийслэлийн хамгийн олон хүн амтай, зорчих хөдөлгөөний ачаалалтай хэсгүүдээс эхлэх бөгөөд тус ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2022 оны 05 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар,  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28, 29-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 28, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох