Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Байнгын хороодын хуралдаан болно

Огноо:

,

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн хурлаар баталсан байнгын хороодын өнөөдрийн /2019.06.12/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.


1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:  
Хэлэлцэх асуудал:
 
 
•Үндэсний аудитын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан.
 
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд: 
Хэлэлцэх асуудал:
 
 
 
 
•Ажлын хэсэг байгуулах тухай /Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
 
•1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох.
 
3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:  
Хэлэлцэх асуудал:
 
•Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох;
 
•Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайлан болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлтийг сонсох;
 
•Бусад.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Армен Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Армен Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Армений Үндэсний Хурал дахь Армен-Монголын парламентын бүлгийн дарга Микаел Мелкумян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ах дүү Армений анд нөхөдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монголд оронд тавтай морилохыг хүсэв.

Ноён Микаел Мелкумян хоёр орны харилцаа олон жилийн түүхтэй, ах дүү ёсных гэдгийг онцлон тэмдэглээд, “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд худалдааны эргэлт тун бага байгаа. Тиймээс бид чухам ямар чиглэлээр хамтран ажиллах нь илүү үр өгөөжтэй болох, өргөтгөн тэлэх ямар арга зам байгааг олж тодорхойлох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Манай хоёр орон газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог. Тиймээс экспорт, импортын бараа бүтээгдэхүүний чиглэлийн хамтын ажиллагаа нэлээд өндөр зардалтай байх нь мэдээж. Гэхдээ үр ашигтай хамтран ажиллах боломжтой салбарууд цөөнгүй байна. Түүний нэг нь боловсролын салбар. Монгол залуусыг Арменд, армянчуудыг Монголд сургаж болно” гэлээ.

Тэрбээр Армен Улс Евразийн бүс нутгийн интеграцид ихээхэн идэвхтэй байр суурьтай байгааг дурдаад, энэ үйл явцад Монгол, Солонгос, Хятад зэрэг орнууд оролцох өргөн боломжтой. Тиймээс бүс нутгийн хүрээний олон улсын томоохон төслүүдэд хамтрах гарц бидэнд бий гэдгийг тэмдэглэлээ.

Энэ намар УИХ дахь Монгол-Армений парламентын төлөөлөгчид Ереванд айлчлах бөгөөд энэ үеэр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж ноён Микаел Мелкумян хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр дээд түвшний болон ажлын айлчлалууд чухал ач холбогдолтой. Армений парламентын төлөөллийн энэ удаагийн айлчлал зөвхөн хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хамтын ажиллагааны бүхий л салбар, түүний дотор худалдаа, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарын харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв

Тэрбээр Армений Үндэсний Хурлын дарга Арарат Мирзоянд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг ноён Микаел Мелкумянаас хүсээд, өнгөрсөн оны 12-р сард парламентын ээлжит бус сонгуулийг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргэв. Түүнчлэн Монгол, Армений хооронд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэл бидэнд дүүрэн байна. Ийм боломж ч их бий гэдгийг онцолсон юм.

Ноён Мушкарян Арменд өрнөсөн ардчиллын төлөөх үйл явц, төр болон эдийн засаг, шүүх эрх зүйн тогтолцоонд хийж буй шинэтгэлийн талаараа танилцууллаа. Тэрбээр “Манайд авлигын тогтолцоо байхгүй. Мөн дангаар ноёрхох буюу монополийн тогтолцоо байхгүй” гэж онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бидэнд нийтлэг зүйл олон. Бие биенийхээ туршлага, сургамжаас суралцах зүйл ч бий. Адилхан парламентын бүгд найрамдах засаглалтай орнууд. Тиймээс хамтын ажиллагаа, харилцаагаа цаашид улам бэхжүүлж, хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэдэгт итгэж байна" гэлээ.

Бүгд Найрамдах Армен Улсын Үндэсний Хурлын дэд дарга Микаел Мелкумян УИХ-ын дарга Г.Занданшатарыг Армен Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

Уулзалтын төгсгөлд тэрбээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлж эхлэх нь чухал юм. Тухайлбал, бизнес форум зохион байгуулах, Монголын худалдааны төвийг Арменд байгуулах, дээр хэлсэнчлэн боловсролын салбарт оюутан харилцан сургах, Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайд нарыг харилцан айлчлуулах зэрэг ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байна гэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, УИХ дахь Монгол-Армений парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Бүгд Найрамдах Армен Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манассарян, Армений Үндэсний Хурлын гишүүн Лилит Степанян, Рубик Степанян, Алексей Самбиков нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.06.12/ 08:00 цагт болно. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох болон  болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх аж.

Мөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Багануур, Налайх дүүргүүдэд ажилласан дүн, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар танилцуулахаар болсон байна.

Хэлэлцэх асуудлууд:

 

 Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Ө.Энхтүвшин

2.

Эрх шилжүүлэх тухай

Л.Оюун-Эрдэнэ

3.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл

Л.Оюун-Эрдэнэ

4.

Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол төсөл

Л.Оюун-Эрдэнэ

5.

Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай

Л.Оюун-Эрдэнэ

6.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээрийн төсөл

Ч.Хүрэлбаатар

7.

Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн зээлийн гэрээний төсөл

Ч.Хүрэлбаатар

8.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухай

Ч.Хүрэлбаатар

9.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Ц.Нямдорж

10.

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай

Ц.Нямдорж

11.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

С.Чинзориг

12.

Хөрөнгө гаргах тухай*

Ё.Баатарбилэг

13.

Барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ё.Баатарбилэг

14.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай

Б.Энх-Амгалан

15.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

16.

Монгол Улсын Ерөнхий сайдын Багануур, Налайх дүүргүүдэд ажилласан дүнгийн талаар

Л.Оюун-Эрдэнэ

17.

Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцсон дүнгийн талаар

Д.Цогтбаатар

18.

Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар

Д.Цогтбаатар

19.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар

Б.Энх-Амгалан

20.

Эрчим хүчний салбарын 2018-2019 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний талаар

Ц.Даваасүрэн

21.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.Сарангэрэл

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж буй талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт нь 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ.

Тэрбээр 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал, 2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группын ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Улмаар 2008-2012, 2012-2016 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2013-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож ажилласан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох