Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

Огноо:

,

ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Минжийн застав орчимд ОХУ-аас Монгол Улсын хил рүү ойн түймэр гарч байгаа тухай дуудлага ОБЕГ-т 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21:40 цагт ирсний дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх салбарын бүлгийн дарга, ахмад Х.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явсан талаар Шадар сайдад танилцуулав.

Өнөөдөр өглөө 07:36 цагт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн  нисгэгч, инженер болон Үндэсний аврах бригадын бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Түмэнбаяраар ахлуулсан 5 алба хаагч, нийт 7 алба хаагч түймрийн голомт руу нисээд байна.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх багийнхан түймрийн голомтыг бүтэн тойрч тандалтын нислэг үйлдэж, Хилийн тэмдэгтийн чиглэлд нутгийн гүн рүү түймрийн өргөн 1 км, урт 700 м орчим, хилийн тэмдэгтээс 500 орчим метрийн зайтай, ОХУ талдаа шаталт их явагдаж байгаа, түймрийн зүүн урд болон урд хэсэгт уугьж байна, баруун хэсгээр намагт тулж унтарсан, нэмэлт хүч шаардлагагүй гэж мэдэгджээ.

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын онцгой байдлын албаны хамтран хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд “Airbus EC-145 T-1” загварын 2 нисдэг тэрэг оруулж ирээд буй. Нисгэгчдийг сургаж дадлагажуулах ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх бүрэлдэхүүн Минжийн хангайн гал түймрийн голомт руу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн 70 түймэр дэгдээд буй.

Шадар сайд С.Амарсайхан “ОХУ-ын талтай цаг тухай бүрт нь холбогдон  түймрийн голомт, хамрах хүрээ ямар байгаа талаарх бодит мэдээллийг солилцож, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ уялдуулан төлөвлөж, бэлтгэлтэй байх нь чухал. Хамгийн гол нь түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хүн хүч, техник төхөөрөмж, хувцас хэрэгсэл, хоол хүнсний нөөцийг бүрдүүлэх ёстой. Хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед иргэд, олон нийт агаар салхинд гарах, амарч зугаалахдаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээллийг сайн хүргэх хэрэгтэй байна” хэмээн даалгасан юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд Цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна" гэв.

"Улаанбаатар зоо парк" ХК-ийн захирал Б.Оргил "Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна" гэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа "Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн 5 дугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм" хэмээлээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Огноо:

,

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 19. Сугар гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр.

Өдрийн наран 6 цаг 36 минутад мандаж, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, иахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 64.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 284 дуудлага хүлээн авчээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох