Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хүүхдүүд Улаанбаатар хотын дурсгалт газруудаар аяллаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” тухай захирамж гарч, хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг “Сити тур” автобустай аялалд Налайх, Сонгинохайрхан зэрэг нийслэлийн алслагдсан дүүргийн 90 гаруй хүүхэд хамрагдаж, Улаанбаатар хотын дурсгалт газруудаар аяллаа.

Хүүхдийн баярыг тохиолдуулан гаргасан тусгай төлөвлөгөө, маршрут бүхий энэ удаагийн аялалд Монгол цэргийн музей, Улаанбаатар төмөр замын түүхийн музей, Байгалийн түүхийн музейтэй танилцах, Сүхбаатарын талбайд болж буй урлагийн тоглолт, үйл ажиллагааг үзэж, сонирхох зэрэг хөтөлбөрүүд багтжээ.

Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил завсарласан уг аялал энэ жилээс ийнхүү идэвхжиж байна. Дотоод, гадаадын жуулчдад аяллын боловсрол олгох, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч сэтгэлгээг суулгах зорилготой “Сити тур” аялал дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж, нийт 3200 аялагчийг хамруулаад буй юм. Улаанбаатар хотын түүх, түүхэн дурсгалт газар, барилга байгууламжтай танилцах хүсэлтэй иргэн, албан байгууллага, гадаадын жуулчин зэрэг хэн бүхэн энэхүү аяллын үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох