Цаг үе
Соёлын сайд Ч.Номин аймаг, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа
Соёлын сайд Ч.Номин аймаг, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга нарыг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Соёлын яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар аймаг, нийслэлийн Соёл урлагийн газруудын энэ оны төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сонсож, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх явцад тулгарч буй томоохон бэрхшээл нь цар тахал хэдий ч цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор Засгийн газар богино хугацаанд бодлогоо тодорхойлж, Улсын Их Хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо батлуулсан.
Ингэснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Соёлын яам нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын гол тулгуур багануудын нэг Үндэсний нэгдмэл үнэт зүйл, “эх хэл, эх түүх, өв соёлыг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл ондоошлын ухамсар, дархлаатай үндэстэн улс байгуулах зорилгыг хэрэгжүүлдэг.
Иймд, харьяа байгууллага, орон нутаг дахь захиргааны нэгж нь хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө салбарынхаа Шинэ сэргэлтийн бодлогыг нягт тусгах, санал солилцох зэргээр байнгын холбоотой, нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
