Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын 23. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

“Цэргийн археологи” төслийг хэрэгжүүлнэ

Огноо:

,

“Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой”-г тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх Ухааны Академийн харьяа Археологийн хүрээлэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн хамтран “Цэргийн археологи” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. 

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа А.Ганбилэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Төслийн зорилго нь Халхын голын байлдаан болсон түүхэн газар, нутагт цэргийн археологийн хамтарсан судалгааг эхлүүлэх, цэргийн археологийн судалгааны арга зүйг хөгжүүлэх, цаашид цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, музейн сан хөмрөгийг баяжуулах, хамтын судалгааны бүтээл туурвихад оршиж байгаа юм.  

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Лам хуврагууд болон сүсэгтэн олон 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлалаа

Огноо:

,

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж, Наро Банчэн гэгээнтэн нар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлсэн билээ.

Тус уриалгыг нийт лам, хуврагууд, сүсэгтэн олон дэмжин оролцож, 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс, тэжээлийн хандивыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-нд хүлээлгэн өглөө. Хандивыг хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад хүргэх ажлыг УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.

2024 оны хоёрдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.


2024 оны хоёрдугаар сарын 27-ноос 2024 оны гуравдугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас оржцасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 27-29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 30-35 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе18 цаг 52 минут

“Цэргийн археологи” төслийг хэрэгжүүлнэ

Улстөр нийгэм18 цаг 54 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны ногдол ашиг олгоно

Үзэл бодол18 цаг 57 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага...

Цаг үе19 цагын өмнө

Лам хуврагууд болон сүсэгтэн олон 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий...

Улстөр нийгэм19 цаг 1 минут

Нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн боллоо

Улстөр нийгэм19 цаг 9 минут

Зудын байдалд үнэлгээ хийхэд 13 аймгийн 58 суманд мөсөн зудын нөхцөл...

Улстөр нийгэм19 цаг 11 минут

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Завхан аймгийн хаваржилт ...

Шударга мэдээ19 цаг 14 минут

Налайх дүүрэгт 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олголоо

Цаг үе19 цаг 15 минут

Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цаса...

Цаг үе19 цаг 20 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох