Цаг үе
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургаадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн.
Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо.
Цагийн хуваарь:
- Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00,10:10, өдөр 11:10, 15:40,16:40, орой 20:50, 21:50 цагуудаас
- Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20, өдөр 12:20, орой 18:20 цагуудаас
Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө 07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.
Үйлчилгээний үнэ тариф:
Том хүн 10.000 төгрөг,
Хүүхэд 5.000 төгрөг
Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас анхааруулж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2024 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дорнод-Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.
2024 оны гуравдугаар сарын 20-ноос 2024 оны гуравдугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.
Цаг үе
Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 байна
Манай улсын нийт хүн амын 49.0 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 буюу эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цаг үе
АНУ-ын Охайо мужид онц байдал зарлалаа
Байдал ингээд намжихгүй маш хүчтэй шуурга үргэлжлэх талаар Үндэсний цаг уурын албанаас сэрэмжлүүлэв. Охайо муж орчимд есөн хар салхи үүсээд байгаа бөгөөд үүний нэг EF-3 нэртэй хар салхи Фрайбургийн ойролцоох Ауглэйз тойргийн өмнөд хэсгээс эхэлж, Логан мужийн хойд хэсгийн Лейквью мужаар дайрна.
Ингэхдээ EF-3 нь 219-266 км/цаг хүртэл хүчтэй шуурах төлөвтэй байгаа аж. Мөн Юнион Каунти, Дарк, Майами, Кроуфорд/Ричланд хотуудад EF-2 нэртэй хар салхи 179-218 км/цаг хүрч шуурахыг анхааруулав.
Эх сурвалж: ОБЕГ
-
Үзэл бодол2022/01/12
СКАЙтелийн БАР жилд зориулсан давхар бэлэгтэй урамшуулал эхэллээ
-
Улстөр нийгэм2021/12/15
ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоов
-
Улстөр нийгэм2020/01/22
УИХ-ын Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Цаг үе2023/08/21
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбосон зам нь Энхтайваны өр...
Сэтгэгдэл