Цаг үе
Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн иргэний бүртгэлийн дугаараар үндэсний цахим шууданг үүсгэж, мэдээлэл хариуцагчаас мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд мэдээллийн эзэнд мэдэгдлийг тус цахим шуудангаар хүргүүлэх мөн иргэдээс төрийн байгууллагад санал хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх албан ёсны хэрэгсэл болох болно.
Иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлыг биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж бүрдэнэ.
Иргэн Та “e-mongolia” системийн танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй эсвэл тоон гарын үсгээ авсан бол үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой болж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Цаг үе
Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 орны хүчин чадалтай.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ.
Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги, гал тогоо, урлаг заалнаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Набсан" ХХК гүйцэтгэсэн байна.
Цаг үе
Галт зэвсгийн албан татвар төлөгчдийн анхааралд
Цаг үе
Ачаа тээвэр, тээвэр логистикийн чанарыг сайжруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж энэ онд Монгол Улс үндэсний төмөр замын сүлжээгээ 850 гаруй км-ээр өргөжүүлээд байгаа билээ. Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж, төмөр замын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.
Энэхүү эрэлт хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, суурь бүтэц хооронд солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.11.28/ Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ хамтран зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт төмөр замын суурь бүтэц эзэмшигч “УБТЗ” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК оролцож байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1800 км төмөр замын суурь бүтэц болон “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр 2024 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Түүнээс гадна ачаа тээвэр, тээвэр логистикийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гарч буй хүндрэл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд хэлэлцэж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
-
Улстөр нийгэм2020/08/25
"Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр"-ий...
-
Цаг үе2022/06/02
Сонирхолтой статистик
-
Цаг үе2019/10/31
Хатгалгаа өвчний шинж тэмдгийг таних, урьдчилан сэргийлэх аргууд
-
Шударга мэдээ2021/10/26
Хотын дарга Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл