Шударга мэдээ
ШӨХТГ: Худалдаа, үйлчилгээний төвүүд ариун цэврийн өрөөг иргэдэд төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчин иргэдийг хохироож байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан. Мөн НИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заажээ.
Үүний дагуу ШӨХТГ-аас дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт дээрх хууль болон стандартыг хэрэгжилтийг хангах хүрээнд олон нийтийн барилга, байгууламж бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага нь олон нийтэд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, иргэдэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүллээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

-
Улстөр нийгэм2021/09/03
“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” м...
-
Улстөр нийгэм2020/11/25
Төсвийн байнгын хорооны хуралдаан болно
-
Цаг үе2021/06/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олно
-
Шударга мэдээ2023/12/15
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
