Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ

Огноо:

,

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг Барилга, хот байгуулалтын яамнаас хийж, Засгийн газрын хуралдаанд өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан.

Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж, эцэслэн батлагдлаа.

Ирэх баасан гарагт Хөшигийн хөндийннисэх буудлыг тойрсон инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ. Үүнд зориулж энэ жилийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Төрийн банк хувьцааны захиалгын тоогоо нэмнэ

Огноо:

,

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох заалттай. Үүний дагуу Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаасаа анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээр өнгөрсөн Баасан гаригийн 10:00 цагт Хөрөнгийн биржид анхдагч арилжааны нээлтээ хийн "Цан зохих" ёслолын ажиллагаагаа хийсэн.

Үнэт цаасны эхний өдрийн захиалга  100 хувиас давж биелэн эрэлт өндөр байгааг харуулсан юм. Тиймээс Төрийн банкнаас Үнэт цаасны танилцуулгын 3.4-д заасны дагуу нийтэд гаргасан хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гаргахаар болсон байна.

Өөрөөр хэлбэл, 37,475,000 хувьцаан дээр 5,621,250 ширхэг хувьцаа гаргах бөгөөд хувьцаа авч чадаагүй иргэдэд боломж гарч байгаа аж. Хувьцаа авахаар сонирхож байгаа иргэд энэ сарын 6-ны өдрийг дуустал Төрийн банкны үндсэн андеррайтер болох "Өлзий энд Ко капитал",  туслах "Гүүдсек" үнэт цаасны компани болон Төрийн банкны ibank.mn хуудсаар Гялсбанкны эрхээрээ нэвтрэн орж захиалах боломжтой юм байна. Захиалга давж биелэсэн ч хувь тэнцүүлэн хуваарилах ажээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төслийг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэн боловсруулснаа онцлов. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэхнэ гэж мэдэгдлээ.

2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарсан гэж Сангийн сайд мэдэгдлээ. Мөн төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулна, өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх, халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглэхээр тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль шинэ дотуур байртай боллоо

Огноо:

,

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен нар холбогдох төлөөллийн хамт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллалаа.

Тус сургууль нь Монголын ашигт малтмалын салбарт мэргэшсэн инженерүүдийг бэлтгэдэг. 370 гаруй оюутантай, 69 багш, ажилтантай. Төгсөгчид нь 100 хувь ажлын байраар хангагддаг бөгөөд дотоод, гадаадын ашигт малтмал, уул уурхайн компаниудад ажилладаг. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төсөл ашиглалтад ороход инженерүүдийн эрэлт хэрэгцээг хангахад уг сургууль хувь нэмрээ оруулах юм. Мөн Герман дахь түнш их, дээд сургуулиудтай хамтарч олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг нэвтрүүлэхээс гадна оюутнуудын суралцах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажилладаг байна.  

Сургуулийн хувьд 3 тэнхим, шинжлэх ухааны 8 лаборатори, 3 кампустай. Үүний нэг болох 360 гаруй ор бүхий хүчин чадалтай дотуур байртай боллоо. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг өнөөдөр ашиглалтад орууллаа.  

Түүнчлэн хоёр талын уулзалтын үеэр Германы тал манай улсад олгодог хөгжлийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгохоор болов. Ингэснээр өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдийг үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн өдөр талууд оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонсон харилцан ярилцлаа.

Эх сурвалж: БШУЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 цаг 25 минут

Төрийн банк хувьцааны захиалгын тоогоо нэмнэ

Улстөр нийгэм14 цаг 24 минут

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Шударга мэдээ14 цаг 27 минут

Иргэд D.PARLIAMENT.MN цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайдаас асуул...

Улстөр нийгэм14 цаг 34 минут

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль шинэ...

Улстөр нийгэм14 цаг 37 минут

УИХ-ын 2022 оны намрын чуулган өнөөдөр эхэлнэ

Шударга мэдээ14 цаг 43 минут

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, үүрэг чиглэл...

Чөлөөт цаг14 цаг 45 минут

“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, ...

Урлаг спорт14 цаг 49 минут

Морин хуурын чуулгад Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулла...

Чөлөөт цаг14 цаг 52 минут

Монголын сэтгүүл зүйн ахмадуудын анхдугаар чуулган болно

Чөлөөт цаг14 цаг 56 минут

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто замыг түр хаан...

Санал болгох