Шударга мэдээ
Монголбанк БНСУ-ын “Kamco” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв
Монголбанк БНСУ-ын “Kamco” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хоёр байгууллага чанаргүй активыг үр ашигтайгаар бууруулах чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцох, хүний нөөцийг бэхжүүлэх, актив удирдлагын компанийн маркетинг, үйл ажиллагааны стратегийг хөгжүүлэх, актив удирдлагын компани байгуулахтай холбоотой эдийн засаг, хууль эрх зүйн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.
“Kamco” буюу Солонгосын хөрөнгийн удирдлагын корпорац нь тус улс дахь санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийг худалдан авах, шийдвэрлэх, бизнест бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн санхүүжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хагас төрийн өмчийн байгууллага юм гэж Монголбанкнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

