Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрын засварын ажлын явцыг шалгалаа

Огноо:

,

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. БЗД-т ажиллахдаа цэцэрлэгийн засвар болон санхүүжилтийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох мэргэжилтнүүдэд ажлыг шуурхайлахыг үүрэгдэн хичээлийн жилээс өмнө цэцэрлэгийг ашиглалтад оруулах чиглэл өгөв.

Баянзүрх дүүргийн 50 байршилд нийт 16279.01 метр.кв талбайг цэцэрлэгийн зориулалтаар ашиглана. Ингэснээр 169 бүлэгт 4980 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.

Тухайлбал,


⇒ БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах 301 дүгээр цэцэрлэгийн салбар болох 90 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ цэцэрлэгийг Хэрлэн апартментын нэг давхарт ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 8 дугаар хороонд цэцэрлэгийн насны нийт 1203 хүүхэд бий. Түрээсийн цэцэрлэг, шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор ирэх хичээлийн жил хүүхдийг цэцэрлэгт 100 хувь хамруулах боломжтой болох юм.

⇒ 24 дүгээр хороонд 168 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг байгуулахаар ажиллаж байна. 50 хүүхдийн хүчин чадалтай. Энэ сарын 25 гэхэд засварын ажлыг дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

⇒ 22 дугаар хорооны Дэлгэрэх хотхонд 115 дугаар цэцэрлэгийн салбар болох 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орно.

⇒ 5 дугаар хороонд 146 дугаар цэцэрлэгийн салбар 50 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна.

⇒ 42 дугаар хорооны Нарт хотхонд цэцэрлэгийн зориулалтаар 700 метр.кв талбайд 300 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулна. 268 дугаар цэцэрлэгийн салбар болох бөгөөд энэ долоо хоногт засварын ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөх юм. Мөн хорооны Алтан тэвш хотхонд 267 дугаар цэцэрлэгийн салбар болох 4 бүлэг бүхий 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оруулна.

⇒ 26 дугаар хорооны тухайд Тайм таур хотхонд 129 дүгээр цэцэрлэгийн салбар болох 70 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орно. Харин Олимп хотхонд 147 дугаар цэцэрлэгийн салбар 90 хүүхдийн цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, залуус нэгдлээ

Огноо:

,

Дэвшилтэт Социал Демократ клубын санаачилга “CleanUP 2 “төсөлд Монголын Үндэсний Их сургууль, Дотоод хэргийн их сургуулиуд нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд Богдхан Уулаа цэвэрлэх аянд 5 мянга гаруй оюутан, залуус оролцож байна.

”Богдхан уулаа цэвэрлэе” санаачилгад БОАЖЯ, түүний харьяа байгууллага Богдхан уулын хамгаалалтын захиргаа нэгдэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Аяны хүрээнд Богдхан уулын дугуй цагаан орчим, Чингистэй уул, Зайсан толгой, Хийморийн овоо, Уулын зам зэрэг таван байршилд цэвэрлэгээ хийх юм.

Аян нэгдсэн нийт оюутан, залуус, сургуулийн захиргаа, Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон бусад аж ахуй нэгж байгууллагад талархал илэрхийлье.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Монголын сэтгүүл зүйн ахмадуудын анхдугаар чуулган болно

Огноо:

,

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын санаачилгаар ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалтыг 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.

Энэхүү чуулга уулзалтаар ахмад сэтгүүлчдийн санал бодлыг сонсож, сэтгүүл зүйн хөгжилд тулгарч буй бэрхшээлийн талаар зөвлөлдөх юм.

Сэтгүүл зүйн салбарт тулгарч буй бэрхшээлийг шийдэхэд ахмад сэтгүүлчийн манлайлал чухал бөгөөд олон асуудлыг чуулганаар хэлэлцэнэ.

Ахмадын анхдугаар чуулга уулзалт 2022 оны 10 дугаар сарын 3 өдрийн 09:00-12:00 цагийн хооронд Нийслэлийн иргэний танхимд болно гэж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто замыг түр хаана

Огноо:

,

Хан-Уул дүүрэг, 19-р хороо Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын ажлын хүрээнд Номингийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хязгаарлан зам барилгын ажил хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 цаг 22 минут

Төрийн банк хувьцааны захиалгын тоогоо нэмнэ

Улстөр нийгэм14 цаг 22 минут

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Шударга мэдээ14 цаг 25 минут

Иргэд D.PARLIAMENT.MN цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайдаас асуул...

Улстөр нийгэм14 цаг 31 минут

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль шинэ...

Улстөр нийгэм14 цаг 34 минут

УИХ-ын 2022 оны намрын чуулган өнөөдөр эхэлнэ

Шударга мэдээ14 цаг 40 минут

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, үүрэг чиглэл...

Чөлөөт цаг14 цаг 43 минут

“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, ...

Урлаг спорт14 цаг 47 минут

Морин хуурын чуулгад Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулла...

Чөлөөт цаг14 цаг 50 минут

Монголын сэтгүүл зүйн ахмадуудын анхдугаар чуулган болно

Чөлөөт цаг14 цаг 54 минут

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто замыг түр хаан...

Санал болгох