Цаг үе
Голуудын усны түвшин 10-45 см нэмэгдсэн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар, Чонохарайх, Халх, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.
Харин Хэрлэн голын эхээр мөн Зэлтэр Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна. Өнөөдөр буюу 25-нд Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин 5-10 см нэмэгдэх бол төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд үерлэнэ.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цаг үе
“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэллээ
Цаг үе
ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ
Баянгол дүүргийн Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Цаг үе
Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэлийг өнөөдөр E-Mongolia системээр авч эхэлнэ
2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.
Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зөвлөж байна.
-
Үзэл бодол2019/10/31
"XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөнөөс гаргасан зөвл...
-
Улстөр нийгэм2024/01/04
Нийслэлд халиа, дошин үүсэх эрсдэл өндөр байна
-
Цаг үе2022/12/05
Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр ирэх онд 101 төсөл, арга хэмжээ хэрэгж...
-
Улстөр нийгэм2022/01/25
Төсвийн орлогын урьд оны дутуу төлөлтийг барагдуулахыг үүрэг болгов