Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 11 цагт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийнэ.

“Холидэй Инн” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болох тус уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын Архитекторуудын Эвлэл, Монголын Барилгын Зураг, Төсөл Зохиогчдын холбоо, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо Орон тооны бус экспертүүд, Барилгын зураг төсөл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцох аж.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулна

Огноо:

,

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын даргын 2022 оны 190 дүгээр захирамж, УИХ-ын нэр бүхий 9 гишүүний хүсэлтийг үндэслэн боловсруулсан “Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. УИХ-ын гишүүдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлтийг Т.Доржханд гишүүн танилцууллаа.

Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2, Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 6 дугаар зүйлийн 6.1.6, 25 дугаар зүйлийн 25.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.2, 8 дугаар зүйлийн 8.2.2-т тус тус заасныг үндэслэн УИХ-ын гишүүд ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах саналыг гаргажээ.

Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулахыг хүсэлтэд дурдсан байна. Үүнд,  “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар; 2020-2022 онд улсын хэмжээнд ямар ямар аж ахуйн нэгж хэр хэмжээний коксжих нүүрс олборлосон, ямар аж ахуйн нэгж коксжих нүүрс тээвэрлэсэн, тэдгээр нь ямар хэмжээний орлого олсон, Монгол Улсын нийт боомтоор экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай гэжээ. Түүнчлэн коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх; “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр ямар хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1  км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд 2022 оны арван хоёрдугаар сард багтаан ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүд хүсэлтдээ дурджээ.

Байнгын хорооны тогтоолын төслийг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулсан. Монгол УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10 цагт явуулахаар, тус сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар төсөлд тусгагджээ.

Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай УИХ-ын гишүүдийн хүсэлт болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан М.Оюунчимэг, Х.Ганхуяг, С.Чинзориг  нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь “Ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шээс хөөх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Огноо:

,

ЭМДЕГ, Швейцарийн "Новартис" компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.     

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Огноо:

,

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны 12 дугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох