Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хаягдсан уурхайд түшиглэн Монгол соёлын жуулчлалын бүс байгуулжээ

Огноо:

,

“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор 8 сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга - 2022 үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотод үргэлжилж байна.  

20 дугаар зууны наяад онд Өвөр Монголын Хянган аймгийн Тянь Жюньшань буюу Тэнгэрийн хүлэг уулын орчин олон жилийн ган гачиг хийгээд уул уурхайн ашиглалтын улмаас талхилагдан доройтсон юм. 

2016 оноос Өвөр Монголын Хянган аймгийн засгийн ордон 2 тэрбум юаний хөрөнгө оруулж, хаягдсан цооногуудтай уурхайн байгаль орчныг нөхөн сэргээх ажил хийжээ. Тэд энэ газарт 400га талбай бүхий Чингис хааны соёлын үзэл санааг шингээсэн загвар дизайн гаргаж,  монгол морины соёлоос сэдэвлэсэн 4А зэрэглэлийн “Тэнгэрийн хөвгүүн, тэнгэрийн хүлэг” нэртэй аялал жуулчлалын бүсийг бүтээж чадсан байна.

Одоо цэцэрлэгт хүрээлэн, сувиллын газар, амралтын газар, аялал жуулчлал зэрэг дөрвөн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг жуулчлалын цогцолбор болж өргөжжээ. 

5 хэсэг бүхий 77мү талбайг хамарсан уурхайн цооногийг нөхөн сэргээж, 2400м урттай Тяньжюнь гүүр, 510мү талбайтай Гэсэр цэцгийн хүрээлэн, 28 шат бүхий усан сан, 15 мянган куб метр эзлэхүүн бүхий газар доорх 32 усан цөөрөм байгуулж, 50 төрлийн 33 мянган ширхэг бут мод тариалан аялал жуулчлалын ариун дагшин орон бий болгосон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Сингапур улстай нүүрс төрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов

Огноо:

,

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн Шадар Сайд Тео Чи Хин болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйл буюу Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, НҮБУАӨСК-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх томоохон хэрэгсэл болох нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
 
Хоёр улсын нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах санаачилга нь 2022 онд болсон Оролцогч талуудын 26 дугаар бага хурлаар гарсан ба тус санаачилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны яам хоорондын санамж бичиг” 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байдаг.
 
Оролцогч талуудын 27 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн шадар сайд Тео Чи Хин энэхүү хоёр талт хамтын ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдлын чиглэлээр талууд харилцан ашигтай байх зарчимд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж, өөрсдийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн уулзалтын үеэр хоёр талт хамтын ажиллагааны эхлэл болох “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг ойрын хугацаанд хэлэлцүүлэн батлах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, салбаруудыг тогтохоор тохиролцов.
 
Хэлэлцээрийн хүрээнд хоёр Улсын Засгийн газрууд эрчим хүч, хөдөө аж ахуй, газар ашиглалт зэрэг голлох салбаруудад Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн, мэдээлэл, мэдлэг, шилдэг туршлага солилцох, түүнд тулгуурласан ногоон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, техникийн болон хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.
 
Эх сурвалж: БОАЖЯ
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2023.12.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 

14.00

“Их засаг”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

334 тоот

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийн /2023.12.06/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Бусад

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-

18.00

“Их Эзэн Чингис хаан”,

“Үндсэн хууль”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох