Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

Аргын тооллын наймдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 3. Ангараг гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөөгчин туулай өдөр. Балжиннямтай өдөр.
Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эд мал баялаг төгөлдөр болно хэмээжээ.
Цаг үе
Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан илгээгээрэй
Та хялбаршуулсан горим ашигласнаар жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө.
Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Татварын хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.
Дараах албан татвар төлөгч ААНОАТ-ын тухай хуулийн 29.1-д заасан хүсэлт гаргахгүй:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн албан татвар төлөгч;
2.Доор дурдсан үйл ажиллагаа эрхэлдэг албан татвар төлөгч:
- ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
- согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох;
- тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
- газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
Хялбаршуулсан горимд бүртгэх
Хуульд заасан шаардлагыг хангасан татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг харьяалах татварын албаны татварын улсын байцаагч хянаж, хүлээн авснаар хялбаршуулсан горимд шилжүүлнэ. Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Хялбаршуулсан горимоос гарах
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр /Үйл ажиллагааны орлогын дүн 50 сая төгрөгт хүрч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн бол/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.3.2-т заасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс.
Хялбаршуулсан горим ашиглан тайлагнах орлогыг тодорхойлох
- Татвар төлөгч нь хялбаршуулсан горим ашиглан тайлан гаргаж байгаа тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.9-д зааснаар үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж 1 хувийн албан татвар ногдуулна.
- Хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх тухай бүрдээ цахим төлбөрийн баримтыг олгоно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчийн
- бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;
- төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого;
- техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;
- үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
- дээрхтэй адилтгах бусад орлогын нийт дүнгээр тодорхойлно.
Цаг үе
О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж, уулзахыг хориглох арга хэмжээг хүчингүй болгожээ
Цаг үе
“Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий нүүрс борлууллаа
-
Шударга мэдээ2020/07/03
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авлаа
-
Шударга мэдээ2023/09/15
Буйр нуурын элсний нүүдэл, цөлжилтийн мониторингийн ажлыг хийлээ
-
Улстөр нийгэм2023/09/05
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүү Монгол Улсад албан ёсны айлчлал хийн...
-
Цаг үе2022/09/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Сэтгэгдэл