Шударга мэдээ
“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяны хүрээнд шилдэг хороодыг шалгаруулна

НОБГ-ын дарга болон даргын зөвлөлийн гишүүд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын төлөөллүүдийг хүлээж авч уулзан, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид шинээр хэрэгжиж эхлэх төслүүдийн талаар санал солилцлоо.
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 8 дүүргийн 8 хороонд хамтран хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжиж байгаа дээрх хороодод “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриатай “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяныг өнгөрсөн оны аравдугаар сарын 13-аас энэ оны наймдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулсан бөгөөд аяны хаалтын ажиллагаа ирэх сарын 13-нд болж, шилдэг хороодыг шалгаруулах юм.
Уулзалтын үеэр “Дэлхийн Зөн Монгол “ОУБ-аас тус газарт иргэдэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх шууд дамжуулалтын төхөөрөмжийг гардуулан өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Эрдэнэс Тавантолгой ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-аас мэдээллээ.
Шударга мэдээ
Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлана
Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж, “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.
Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.
Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.
Шударга мэдээ
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр болж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, хангах, төлөвлөгөөний биелэлтийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисст тус тус зөвлөлөө.
-
Улстөр нийгэм2021/11/25
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Улстөр нийгэм2023/04/19
Энэтхэг улсад төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээлээ
-
Үзэл бодол2021/04/14
Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуул...
-
Цаг үе2020/07/13
Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна!
Сэтгэгдэл