Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дуучин Болдын шинэ клип

Огноо:

,

Сонсогч түмэндээ үргэлж шинэ содон уран бүтээлээр бэлэг барьдаг, Дуучин Д.Болд “Зүүдний хаалган дээр” шинэ уран бүтээлээ цацсан даруйд FM-н чартыг  тэргүүлж эхэлсэн билээ. Тэрбээр үндэсний язгуур урлагийг рок попоор баяжуулж, Монголд өөрийн гэсэн рок поптой болсон цор ганц дуучин.

1995 онд Камертон хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн бие даасан уран бүтээлийн гараагаа эхлүүлснээс хойш түүний дуулсан дуу болгон  хит парадын тэргүүн байруудыг эзэлсээр байгаа билээ.  Өөрийн үүсгэн байгуулсан “440Hz records”-ынхоо үйл ажиллагааны хүрээнд “Зүүдний хаалган дээр” дуугаа хийж, дууны аяыг дуучин маань өөрөө зохиосон бол үгийг Болор цомын эзэн Мөнгөнхүүгийн Отгонбаяр тэрлэж, 100 хувь амьд хөгжимтэй дуулжээ. Клипийг  TJ entertainment-д бүтээжээ. Мөн The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон бөгөөд The Library records дуу бичлэгийн хийжээ.

Дашрамд дуулгахад, Тун удахгүй B Production-ий шинэ уран бүтээлчдийнх нь цоо шинэхэн дуу ар араасаа хөврөх сурагтай.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох