Цаг үе
“Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургууль өнөөдөр эхэлнэ
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Баянхонгор аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болно.
Энэ удаагийн дадлага сургуульд гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөл оролцох юм.
Сургуульд оролцогчид гамшгийн удирдлага, команд штабын дадлага , нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Цаг үе2024/04/25
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
-
Улстөр нийгэм2022/12/14
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Шударга мэдээ2020/01/16
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ
-
Цаг үе2022/11/16
Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрлээ
Сэтгэгдэл