Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газрын гишүүд иргэний нисэхийн салбарт ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон бусад албаны хүмүүс “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зочилж, Иргэний нисэхийн салбарынхантай уулзлаа.

Уулзалтаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан салбарын хүний нөөцийн бодлого, агаарын хөлөг, агаарын тээвэрлэгчдийн мэдээлэл, нислэгүүдийн чиглэлүүдийн мэдээлэл, зорчигч тээврийн мэдээлэл, өнгөрөлтийн нислэг болон хөөрөлт буултын мэдээлэл, 2022 оны төлөвлөгөөний биелэлт, салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлууд, “Хил хязгааргүй нисэх 2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөө, улсын төсвөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар орон нутгийн нисэх буудлуудад хийгдэж буй шинэчлэлт, салбарын тулгамдсан асуудлууд зэрэг онцлох сэдвүүдээр танилцуулга хийлээ.

Үүний дараа зочид “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалт, үйл ажиллагаатай танилцаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Мөн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг, “МИАТ” ТӨХК-ийн агаарын тээврийн засвар үйлчилгээний газраар орж, үйл ажиллагаатай танилцлаа.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглах Засгийн газрын тогтоол гарч байсан. Энэ дагуу тус нисэх буудал шаардлагатай тохиолдолд олон улсын болон орон нутгийн нислэгүүдийг хүлээн авах байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-д Нисэхийн сургалтын төв үүд хаалгаа нээж, нисэхийн салбарын мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Цахим хөгжил, инновацийн төвийг нээхээр боллоо.

Ингэснээр “Буянт-Ухаа” ОУНБ-д Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх, мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд ая тухтай орчинд  ажиллах зэрэг боломжууд бий болох нөхцөл бүрдэж байгаа юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо

Огноо:

,

Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургадугаар сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.

Тус онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, Тавантолгой төмөр зам ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөвлөгөөний хэрэгжилт 91,8 хувьтай байна гэж дүгнэсэн байна.

Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаа, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл нээлттэй болж, төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдаж цаашид компанийн үйл ажиллагаа тогтвортой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдах үндсэн нөхцөл бүрдлээ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар тогтоолоор “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, мөн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилон ажиллуулсан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга амжилттай зохион байгуулагдлаа

Огноо:

,

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд шинээр бүртгэгдсэн “ХасБанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Тус компани нийт хувьцааныхаа 5.0% буюу 52,700,000 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 677 төгрөгөөр олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож, нийт 35,677,900,000 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.

"ХасБанк" ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны андеррайтерийн систем болон МХБ-ийн арилжааны систем дэх нийт захиалгыг ҮЦТХТ дэх мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 10,708 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 41,824,297,021 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 17.2 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн захиалгын 1,580 ширхэг буюу 1,069,660 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 52.9 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийсэн болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 8, 9-ний өдрийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” (“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсын эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны явцын тайлан

·      Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·      Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

·      Бусад

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох