Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, ойн менежмент зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Сангийн сайд Б.Жавхлан Австрали улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа Монгол дахь хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Сангийн сайд Б. Жавхлан хоёр улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй хөтөлбөрүүдээс дараах хэдэн зүйлийг онцлон ярилаа.

•           Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлүүлж, хугацааг сунгаж, оюутны тоог нэмэгдүүлэхийг хүссэн. Австрали улсын талаас энэ тал дээр анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

•           Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр/AMEP/ төслийн II дугаар шат амжилттай хэрэгжиж энэ оны 6 дугаар сард дуусахтай холбогдуулан энэ талаар хоёр тал ярилцаж санал солилцсон.

•           Рио Тинто группийн Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбоотой 2 улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр анхаарал хандуулахыг Сангийн сайд онцгойлон хүссэн.

•           Австрали Улсаас Монгол Улсад сайн дурын хөтөлбөрөөр ирж ажиллаж буй Австрали иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэх тухай мөн ярилцсан юм.  

Австрали Улсын Элчин сайд хадагтай Кэйти Смитийн зүгээс шинээр хэлэлцэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд дараах гурван зүйл дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Жендерийн тэгш байдал
  •  Нөхөн сэргээгдэх эрчим хүч

Сангийн сайд Б.Жавхлан түүний саналыг сайшаагаад, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд, цаашид Австрали Улсын уул уурхайн экспортлогч орон хэрнээ эдийн засгийн 30%-иас хэтрүүлэхгүй байгаа туршлага, мөн мал аж ахуй, газар тариалан, санхүү хөрөнгийн зах зээлийн сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой талаар хэллээ.

Энэ онд хоёр Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай улсын хөгжлийн сайн түнш орон юм.

Эх сурвалж: Сангийн яам

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ

Огноо:

,

Эхний шатны санал асуулга 2023 оны 1-р сарын 26-наас 2-р сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Санал асуулгад түүвэрт сонгогдсон 157 нэгжийн 1570 иргэн хамрагдах бөгөөд статистикийн байгууллагаас тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн зургаан багц зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт төвлөрүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдгээр салбарт Франц улстай хамтран ажиллах боломж нээлттэйг онцоллоо. Монгол, Францын харилцааг шинэ шатанд гаргахын тулд харилцаанд жинтэй хувь нэмэр оруулах, хоёр орны нийтлэг эрх ашигт нийцсэн хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлэх нь ач холбогдолтойг Ерөнхий сайд тэмдэглэв.

2023 он Монгол, Франц хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал жил болно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Себастиан Сүрүн илэрхийлэв.  Соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарын хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талууд санал нэгтэй байлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох