Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Өсвөрийн шатарчдын тэмцээнд Дорноговь аймгийн баг тамирчид тэргүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга асан, шатрын спортын нэрт зүтгэлтэн Данзангийн Лүндээжанцангийн нэрэмжит хангай, говийн бүсийн аймгуудын өсвөрийн шатарчдын  багийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн есдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод боллоо.

Энэ удаагийн тэмцээнд Архангай, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь зэрэг хангайн болон говийн бүсийн зургаан аймгаас 13 багийн 6-18 насны 182 тамирчин эрэгтэй, эмэгтэй 7 насны ангилалд оюун ухаан, авхаалж самбаагаа сорилоо. Шатарчид Швейцарь системийн дагуу долоон өрөг тоглосон юм.

УИХ-ын дарга асан, шатрын спортын зүтгэлтэн Д.Лүндээжанцан тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ уламжлал болсон энэхүү тэмцээнээс олон олон шатрын спортын их мастерууд төрөн гарсныг дурдаад, тэмцээнийг анх санаачлан зохион байгуулсан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Жанцандорж, дэмжин ажилладаг Өвөрхангай аймгийн Засаг дарга, аймгийн шатрын холбооны тэргүүн А.Ишдорж, аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Ө.Баттөр, Политехник коллежийн удирдлага, хамт олонд талархал дэвшүүлэв.

Түүнчлэн “Оюуны спорт, оюуны тулаанд ялагч нь байж, амьдралд өөрийгөө ялан дийлж, эх орондоо ихийг бүтээх  их үйлсэд шатрын спорт нөр их нөлөөтэй. Үр хүүхдийнхээ оюуны царааг тэлж, шатрын спортоор хичээллэхэд нь үргэлж дэмжиж байдаг эцэг, эхчүүдэд талархаж байна. Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдадаа амжилт хүсье” хэмээлээ.

Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын хувийн болон багаар тоглох ур чадварын дээшлүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж буй юм. Тэмцээний шилдгүүдээр багийн дүнгээр Дорноговь аймгийн баг зургаа хожиж нэг тэнцсэнээр тэргүүн байр, Өмнөговь аймгийн баг зургаа хожиж, нэг хожигдсоноор дэд байранд орсон бол Өвөрхангай аймгийн “Ирээдүй” клуб тав хожиж, хоёр хожигдсоноор гуравдугаар байрт шалгарлаа.

Мөн ширээний дүнгээр эмэгтэй, эрэгтэй 6, 8, 10, 12, 14, 16, 18 насанд тус тус эхний гурван байрыг шалгаруулж шагнал гардуулсан юм.

Өвөрхангай аймгийн Засаг дарга, шатрын холбооны тэргүүн А.Ишдорж “2006 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж буй УИХ-ын дарга асан, шатрын спортын нэрт зүтгэлтэн Д.Лүндээжанцангийн нэрэмжит шатрын тэмцээн амжилттай боллоо. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь чансаа өндөр тэмцээн болсныг илтгэж байна. Хамгийн холоос Дорноговь аймгийн баг тамирчид ирж оролцсон” хэмээлээ. Мөн “Өвөрхангай аймгийн удирдлагын зүгээс хүүхэд багачуудыг шатрын спортоор хичээллүүлэхэд анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа” гэв.

Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд энэ тэмцээн маш их үр дүнтэй. УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан энэ тэмцээнийг ивээн тэтгэж, дэмжиж байдагт талархалтай байна. Хангайн болон говийн бүсийн аймгуудад шатрын спортоор хичээллэгсдийн тоо сүүлийн жилүүдэд илүү олон болж байгаа хэмээн Өвөрхангай аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Ө.Баттөр хэллээ.

Тэмцээний үеэр УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан энэхүү тэмцээнийг санаачлагч Монгол Улсын Гавьяат багш, Шатрын спортын нэрт зүтгэлтэн Ж.Жанцандоржид хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Засаг дарга, аймгийн шатрын холбооны тэргүүн А.Ишдорж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат, Өвөрхангай аймгийн Засаг Даргын дэргэдэх Биеийн тамир спортын газрын дарга Ө.Жамдүдсансум, Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн захирал С.Санчир, Монгол Улсын Гавьяат багш, Шатрын спортын нэрт зүтгэлтэн Ж.Жанцандорж, Шатрын их мастер Г.Мөнхгал, Өвөрхангай аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Ө.Баттөр болон багш дасгалжуулагчид, эцэг эхчүүд оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг Берлин хотын Дойчес театрт толилууллаа.

Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар үзэж сонирхов.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тоглолтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы соёлын харилцаа 1980-аад оны сүүлээс эрчимжиж, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжсөөр ирснийг тэмдэглэлээ.

Тухайлбал, 1989 онд Мюнхений урлагийн ордонд гаргасан “Монголчууд” үзэсгэлэн, хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 1998 оноос хэрэгжиж буй “Хархорум” археологийн төсөл, Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулан Бонн хотноо гаргасан “Чингис хаан ба түүнийг залгамжлагчид” тусгай үзэсгэлэн, 2024 онд ХБНГУ-ын хотуудаар аялан тоглосон “Монголын сайхан орон” тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт арга хэмжээ, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг онцлон дурдав.

Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон Германд суугаа монголчууд, герман иргэд үзэж сонирхлоо.

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа.

Мөн монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуйг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуур урлалын бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнг тоглолтод хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцуулж, монголын соёлын өвийг сурталчлан таниулав.
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хот болон Япон Улсын хотуудын хооронд нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлага, спортын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Энэ удаагийн уулзалт хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, Улаанбаатар хот болон Япон Улсын орон нутгийн засаг захиргаа, байгууллага, иргэд хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой. Тодруулбал, Улаанбаатар хотод тийболлын спортыг хөгжүүлж, Япон Улсын багш, дасгалжуулагчийн арга барил, туршлагаас суралцах, тийболлын спортоор хичээллэж буй хүүхдүүдийг Япон Улсад сургах боломжтой талаар хэлэлцлээ.

Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлж, спортын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Огноо:

,

Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.

С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.

Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.

“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2026/10/23

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Шударга мэдээ2026/10/23

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Улстөр нийгэм2026/10/23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Улстөр нийгэм2026/10/23

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алд...

Цаг үе2026/10/23

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

Улстөр нийгэм2026/10/23

Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 6...

Цаг үе2026/10/23

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэм...

Цаг үе2026/10/22

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд...

Улстөр нийгэм2026/10/22

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ...

Шударга мэдээ2026/10/22

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц

Санал болгох