Улстөр нийгэм
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар болов
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар огцруулна.
Ерөнхий сайдын шийдвэрийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Беате Дастел итгэмжлэх захидлаа гардуулав
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел хоёрдугаар сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт Итгэмжлэх захидлаа гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр бодитой, үр дүнтэй хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Суурин төлөөлөгч Беате Дастел НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ тэмдэглэж, монгол хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө НҮБ-ын Хүүхдийн сан бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.
Суурин төлөөлөгч Беате Дастел нь Австри Улсын иргэн бөгөөд олон улсын хөгжил ба стратеги төлөвлөлтийн асуудлаар мэргэшсэн, манай улсад томилогдохын өмнө Бүгд Найрамдах Джибути Улс дахь Суурин төлөөлөгч, мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бутаны Хаант Улсад тус тус Суурин төлөөлөгчийн орлогчоор ажиллаж байсан туршлагатай болно.
Улстөр нийгэм
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс буурчээ
Нийслэлд Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар буурсан байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэлээ гэж Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.

Улстөр нийгэм
Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлга боллоо



