Цаг үе
УИХ-ын Тамгын газар номын сангийн сан хөмрөгөө баяжууллаа
УИХ-ын Тамгын газрын номын санд "Ниппон" сангийн дэмжлэгтэйгээр Япон Улсын Шинжлэх ухааны нийгэмлэгээс хэрэгжүүлдэг "Read Japan" төслийн хүрээнд ном хандивлах арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр боллоо.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа Япон Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, зан заншил, өндөр хөгжилд хүрсэн туршлагуудын талаар өгүүлэх, англи хэл дээр хэвлэгдсэн 70 гаруй номоор УИХ-ын Тамгын газар номын сангийн сан хөмрөгөө баяжуулж буйг тэмдэглээд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Япон Улсаас дэлхийн улс орнуудад ном хандивлах энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа.
Тус номын сан нь 1957 онд Намын төв хорооны номын сан нэртэйгээр байгуулагдаж, 1992 оноос Парламентын номын сан болон өргөжсөн. 1930 оноос хойшхи сонин, 1940-1990 оны сэтгүүл, гадаад хэл дээрх 20 мянга гаруй ном, нийт 46 мянга гаруй нэгж ном, товхимол бүхий баялаг сантай. Уншлагын танхимаар болон гэрээр номын сангийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цаашид илүү нээлттэй, цахим номын сан болон хөгжих зорилт дэвшүүлэн ажиллаж буй талаараа УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгээс энэ үеэр зочдод танилцуулав.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Тамгын газрын судлаач ажилтнууд, Япон Улсын Элчин сайдын яам, “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Цаг үе
“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.
Цаг үе
Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсын шинжээчид үнэлгээ хийж байна
Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас томилогдсон олон улсын шинжээчдийн баг Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний мониторинг хийхээр манай улсад 2024 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд ажиллаж байна.
Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын дарга, багийн удирдагч Русудан Михелизэ, Румын Улсын Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Андрей Фурдуи, Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын Ижил чиг үүрэг бүхий гадаад улсын байгууллага хариуцсан газрын ерөнхий прокурор Анка Жюрма, Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын газрын шинжээч Ноэл Мэриллэт, Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын газрын бодлогын шинжээч Аман Ёохал, Португал Улсын Порто хотын Давж заалдах шатны шүүхийн дарга Хосэ Игреха Матос, Европын сэргээн босголтын банкны Худалдан авах ажиллагааны бодлого, зөвлөх газрын туслах дарга Евгений Смирнов, Европын сэргээн босголтын банкны Шударга байдлын төслийн газрын туслах дарга Люк Гриббон нар оржээ.
Олон улсын шинжээчид Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 5 дугаар шатны мониторинг хийх ажлын хүрээнд Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, шүүх эрх мэдлийн байгууллагын болон прокурорын байгууллагын бие даасан байдал, шүгэл үлээгчийн эрх зүйн байдал, бизнесийн шударга байдал, ашиг сонирхлын зөрчил ба хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, авлигын гэмт хэргийн ял оногдуулалт зэрэгт нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна.
Тусгайлсан хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний аудитын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Транспэрэнси интернэшнл”, “Глоб интернэшнл” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, бие даасан шинжээч, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан гишүүн орнуудын баталсан аргачлалын хүрээнд үнэлгээний асуултуудад хариулт авч байна.
Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээ нь 1998 онд байгуулагдсан бөгөөд гишүүн улсуудын авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг бүс нутгийн форум юм. Станбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг 2003 оноос эхэлж Авлигын эсрэг сүлжээний дор хэрэгжиж байгаа бүс нутгийн улсууд харилцан үнэлгээ хийх хөтөлбөр.
Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ.
Цаг үе
Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 2-24 байр орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.
Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газар уг байршилд борооны ус зайлуулах 410 метр шугам угсралтын ажлыг эхлүүллээ.
Ингэхдээ шүүрт худаг 18, үзлэгийн худаг 6, шингээх худаг 5-ыг хийж, угсрахаар төлөвлөөд байгаа юм.
ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР
-
Шударга мэдээ2023/10/13
“Нээлттэй Төв аймаг” уулзалт, форум аравдугаар сарын 13, 14, 15-нд б...
-
Цаг үе2019/09/20
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/01/25
Нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна
-
Улстөр нийгэм2021/10/07
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөө...
Сэтгэгдэл