Цаг үе
ЭМД-ын шимтгэлээ QR код уншуулан шалгах боломжтой

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч-иргэдэдээ мэдээ, мэдээллийг хялбархан, шуурхай хүргэх зорилгоор QR /Quick Response/ буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэллээ.
QR кодыг уншуулахад тусгай төхөөрөмж шаардлагагүй бөгөөд даатгуулагч та ямар ч төрлийн ухаалаг утасныхаа камерыг ашиглан ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү кодыг ашиглан авах боломжтой юм.
Цаг үе
Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна
Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын авто машинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 6-ны 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай
Улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм. Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх:
-Сайн унтаж амрах
-Дулаан хувцаслах
-Амны хаалт хэрэглэх
-Шингэн хангалттай уух
-Гараа сайтар савандаж угаах
-Томуугийн вакцинд хамрагдах
-Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
-Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаарай.
Эх сурвалж: НЭМҮТ
Цаг үе
Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан болж, судалгааны ажлын үр дүнг хэлэлцлээ
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан ээлжит хуралдаан болж, хуралдааныг Гамшиг судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан удирдан зохион байгууллаа.
Тус хуралдаанаар докторант Г.Батгэрэлийн “Гамшгаас хамгаалахад сайн дурынхны үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх боломж”, докторант С.Байгалмаагийн “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал” сэдэвт судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, санал зөвлөмж өгч, дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Мөн Онцгой байдлын сургуулиас боловсруулсан “Онцгой байдлын албаны ар талын хангалт” сурах бичиг, “Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын тоглолт хөтлөн явуулах арга зүй” сэдэвт гарын авлага, “Онцгой байдлын албаны нэр томьёоны англи-монгол тайлбар толь” зэргийн бүтэц, агуулгыг хэлэлцэн их сургуулийн редакцын зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.
-
Цаг үе2021/01/12
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2023/09/19
“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” Дэлхийн өви...
-
Цаг үе2021/06/11
Үерийн устай холбоотойгоор Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна
-
Шударга мэдээ2019/07/01
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэрг...
Сэтгэгдэл