Цаг үе
ОХУ руу зорчиход ПГУ шинжилгээний хариу шаардахгүй
ОХУ-ын Улсын Ариун цэврийн ерөнхий эмчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор тус улс руу зорчих гадаадын иргэд коронавируст халдвар /Ковид-19/-ын ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагыг цуцлав.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд ОХУ-ын хилийн боомтын шалган нэвтрүүлэх цэгүүдэд гадаадын иргэдээс санамсаргүй түүврийн сонголтоор коронавируст халдвар /Ковид-19/-ын ПГУ шинжилгээ авах юм.
Эх сурвалж: Консулын газар
Цаг үе
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Хилийн боомтуудын 2026 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Цаг үе
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоосон.
Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналд дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.
Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдаж байна.
Иймд иргэн та гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
