Цаг үе
ЭМЯ: Амьсгалын дутагдалд орсон, бие нь эвгүйрхсэн 31 хүүхэд, 6 хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байна

Дархан хотын "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газраас үл мэдэх газ гарсны улмаас багш, сурагчид эмнэлэгт хүргэгдээд байна.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Дарханы "Оюуны ирээдүй" цогцолбор сургууль дээр болсон ослын үеэр хордлого авч амьсгалын дутагдалд орсон бие нь эвгүйрхсэн нийт 31 хүүхэд, 6 том хүнийг нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд байна.
Хоёр том хүн эрчимтэд хэвтсэн байна. Нэг нь ухаан балартсан, ярьж чадахгүй, нөгөө нь мөчид татаад байна, толгой хүчтэй өвдөөд байна гэсэн өгүүлэмжтэй байна.
31 хүүхдэд эмчилгээ хийж байгаа бөгөөд бүх хүн хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна" гэсэн мэдээллийг өглөө.
Цаг үе
“Онцгой хүүхдүүд” өдөрлөгт 1000 гаруй хүүхэд, багачууд оролцлоо
Нийслэлийн Онцгой байдлын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран ”Онцгой хүүхдүүд” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Арга хэмжээний нээлтэд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Өдөрлөгт тус газрын алба хаагчдын 1000 гаруй хүүхэд, багачууд оролцож, насны ангиллаар дуу, бүжиг, зураг зурах болон асуулт хариултын аха, тэмцээнээр өрсөлдөж нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ.
Энэ үеэр мөн циркийн үзүүлбэр, урлагийн үзүүлбэр үзүүлж, амьд хөгжмийн Хангарди хамтлаг ая дуугаа өргөн, өдөрлөгт оролцсон хүүхэд, багачууд хөнгөлөлттэй үнээр тоглоомуудаар үйлчлүүлэхийн зэрэгцээ Аврах ангийн усчин аврагчид нууранд завиар аялууллаа.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай...
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны тавдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр 14-16 хэм дулаан байна.
2023 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, зургаадугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.
Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.
Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.
-
Улстөр нийгэм2021/01/25
УИХ-ын байнгын болон дэд, түр хороод энэ долоо хоногт...
-
Улстөр нийгэм2021/03/14
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө /№3/
-
Улстөр нийгэм2023/02/16
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй уулзав...
-
Улстөр нийгэм2020/02/21
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан үндэсний бүтээлийн 7 хоног
Сэтгэгдэл