Цаг үе
Зохих зөвшөөрөлгүй олборлосон 336.3 грамм алтыг хураан авч Монголбанкинд тушаалаа

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр олборлосон 336.3 грамм алтыг хураан авч, Монголбанкинд тушаалаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад дөрвөн аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүйгээр алт олборлосон нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу тэдгээр аж ахуйн нэгжийн олборлож байсан 336.3 грамм (57.4 сая төгрөгийн үнэлгээ бүхий) алтыг хураан авч, ийнхүү улсын орлогод төвлөрүүлсэн байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь хэсэгт (…аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох…) гэж заасан байдаг бөгөөд ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөж байна.
Эх сурвалж: МХЕГ
Цаг үе
“Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” эрдэм шинжилгээний хурал боллоо
Цаг үе
УОК: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.
Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 22. Сумьяа гараг. Их морь одтой, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр.
Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Сэтгэгдэл