Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулна

Огноо:

,

Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулж, нисэхийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэдэг болохоор зорин ажиллаж байна. Үүний хүрээнд салбарын сайд, удирдлагууд БНСУ-ын Алс дорнодын их сургууль болон Far East University-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон.

Манай улс Far East University-тэй хамтран нисэхийн сургууль байгуулж, дотооддоо нисэхийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин  бэлтгэхээр зорьж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нисэх дадлага хийх сургалтын төв нээхээр төлөвлөж байна. Ингэснээр нисгэгч, онгоцны инженер техникийн ажилтнуудыг дотооддоо сургаж бэлтгэх үндэс суурь тавигдах юм. Энэ ажлыг Монгол Улсын ЗГ-ын бодлогын дэмжлэгтэйгээр Far East University-ийн хөрөнгө оруулалт болон БНСУ-ын ЗГ-аас хэрэгжүүлдэг технологи, боловсролын хамтын ажиллагааг дэмжих ОДА төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой байна. Үүний үр дүнд дотооддоо нисэхийн боловсон хүчин бэлтгэх суурь тавигдахаас гадна агаарын тээвэр, зорчигч тээвэр, засвар үйлчилгээний салбарын ажлын байр нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн Агаарын тээврийн сургууль байгуулагдана гэж харж байгаа юм.

Мөн Монгол Улс БНСУ-ын Алс дорнодын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, нислэг дадлагын төв байгуулахад хамтран ажиллахаар хэлэлцсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тус сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ манай улсын иргэний нисэхийн салбарт эрэлттэй  байгаа том оврын онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байгаа. Сургалтын үйл ажиллагаа явуулахад холбогдох зөвшөөрөл олгоход Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн юм. БНСУ-ын Алс дорнодын их сургуулийн зүгээс нислэгийн аюулгүй байдлын стандартыг батлахад хамтран ажиллаж, агаарын тээврийн хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой байгаагаа онцолсон.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Огноо:

,

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан билээ.

Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгч ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсад Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгч ажиллаж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөлөгч Хирофуми Кугита Мал эмнэлгийн ерөнхий газрын ДМАЭМБ-ын асуудал хариуцсан мэргэжилтэнүүдтэй /фокал пойнтууд/ албан ёсны уулзалт хийлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас асуудал хариуцан ажилладаг 8 мэргэжилтэн /фокал пойнт/ байдаг бөгөөд тэдний чадавхийг сайжруулах, бэхжүүлэх чиглэлээр 2023 онд 4 мэргэжилтэнг сургалтад хамруулсан, энэ жил мөн 4 мэргэжилтэн хамруулахаар төлөвлөжээ.

Уулзалтаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар харилцан санал солилцож мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлын мэдээлэл өглөө.

Мөн Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээ, Нэг эрүүл мэнд хөтөлбөр, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сайд Х.Болорчулуун Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жованна Пиккаррета, санхүүгийн хэлтсийн ажилтан Жанлука Феррари, худалдааны хэлтсийн ажилтан Б.Ихбаяр нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Итали Улс хооронд хүнс, хөдөө аж ахуй тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар болох ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Засгийн газрын холимог комиссын ээлжит хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах, мөн үйлдвэр технологийн паркийн дэд бүтэц болон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлөх боломжийн талаар санал солилцлоо.

Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн угаасан, самнасан ноолуур экспортлох бодлого баримтлах талаар болон зүүн бүсийн хөгжилд хөрөнгө оруулах боломжийг тус тус онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улстай хамтарч ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг БНИУ-ын “Falconeri” компани Монгол Улсын зудын гамшигт нэрвэгдсэн иргэдэд хандив өгч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох