Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой ₮3.1 тэрбумын санхүүжилтийг дэмжихгүй байх шийдвэрт хүрлээ

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн танилцуулгыг хийж, НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд рүү шилжүүлээд байсан. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн харьяа агентлагийн удирдлагууд оролцож, төлөөлөгчдийн асуултад хариулж байна.

Энэ үеэр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн бүтцийг дахин тодотгож, нэг агентлаг, нэг төслийн нэгжийг татан буулгаж, мөн нэг харьяа газрын урсгал зардлыг бууруулахаар болсон талаарх мэдээллийг төлөөлөгчдөд өгсөн юм.  Улмаар татан буулгасан нэгжийн үйл ажиллагааг бусад газар, байгууллагын ажил үүрэг дээр нэмэн гүйцэтгэхээр болсон байна. Нийслэлийн 2023 төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтад нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил багтжээ. Мөн Наркологийн эмнэлгийн барилгыг буулган шинээр барих, нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудын засвар шинэчлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудад дэд бүтэц тавих, ус хангамжийн эх үүсвэр, нэгдсэн хяналтын төв байгуулан тоноглох зэрэг ажлууд байгаа. Түүнчлэн төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн гурван цогцолбор болон нийслэлийн Архивын барилгыг үргэлжлүүлэн барих ажлуудыг төлөвлөсөн байна.

МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой хуваарилалт, ашигтай зарцуулалтын талаар хөндлөө. Мөн нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг эрэмбэлэн, эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжихэд анхаарах, ажлын байр нэмэгдүүлэхтэй холбоотой саналуудыг гаргаж байна. Мөн НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэсэн шийдвэрт хүрлээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болсон юм.  Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдааны 2 дахь хэлэлцүүлэг маргааш буюу 2022 оны 12 дугаар сарын 02-нд болно. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Огноо:

,

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Дүрслэл 1. Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ, хүрэлцээт байдлын үзүүлэлт

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын сэг зэмийг бүрэн устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна

Огноо:

,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 385000 толгой мал өвөлжиж, зудын хүнд нөхцөлд нийт 13011 тоо толгой мал хорогджээ. Отроор нийт 45000 мал өвөлжиж, хаваржсанаас 5000 гаруй мал хорогдсон байна.   

Хорогдсон малын сэг зэм устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхийг үерээс хамгаалах зурвас байгуулах ажлыг сумын захиргаа төлөвлөн, зохион байгуулж байна. БОАЖЯ-наас энэ чиглэлийн үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүллээ.

Малын сэг зэм их байгаагаас байгальд хаягдсан хогийн тархац их байна. Тус сумын нийт 76205 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийх шаардлагатай байгаа бөгөөд малын сэг зэм устгах 5 цэг байгуулсан байна.

Зуд турхантай сумдад ажиллах үеэр иргэд, малчдын санал, сэтгэгдлийг сонсож, Монгол Улсын Засгийн газар өгсөн шийдвэрийн дагуу шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 3.5 сая болжээ

Огноо:

,

Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өссөн байна. Малын төрлөөр нь авч үзвэл хонь 1.7 сая, ямаа 1.3 сая, үхэр 332.0 мянга, адуу 183.5 мянга, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.0 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байна.

2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд оны эхний малд эзлэх том малын зүй бус хорогдол 5.4 хувьд хүрчээ. Аймгаар нь харвал Сүхбаатарт аймагт 1.0 сая том мал буюу оны эхний малтай харьцуулахад 26.4 хувь нь хорогдсон байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох