Улстөр нийгэм
Хог ангилан ялгах үйлдвэрийг шинэчлэн барих төслийг танилцууллаа
Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /REDUCE REUSE RECYCLE/ дадал буюу 3R4UB төслийн нээлтийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ хүрээнд хог ангилан ялгах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүрэг, Нарангийн энгэрт шинэчлэн барих бөгөөд төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжих юм. Мөн энэ чиглэлээр нөлөөллийн ажлыг хийж, загвар төслийн хүрээнд хог хаягдал ангилах ялгах үйл ажиллагааг таниулж, сурталчлах аж. 2024 он хүртэл хэрэгжих уг төслийг Европын холбооны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. Төслийг Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн инноваци ба үйлчилгээ судлалын институт, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 15 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулж, 250 мянган тонн нүүрс төрөгч байгальд задрахаас хамгаалах юм. Мөн 100 мянган мод устгагдахаас сэргийлж, 3000.000 м/куб усыг жил бүр ариглан хэмнэнэ хэмээн тооцож байна.
Төслийн нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Миний хувьд Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа сансрын уудмаас эх дэлхийдээ бууж ирснийхээ дараа хэлсэн үгийг энд дурдмаар байна. Тэрбээр “Би маш сайхан цэвэр цэмцгэр байдал, өнгө үзэмжтэй эх дэлхийгээ харлаа. Гэхдээ сансрын уудмаас харахад эх дэлхий минь их жижигхэн юмаа. Тиймээс хүн бүр байгаль дэлхийгээ хайрлаж яваасай” гэж хэлсэн. Дэлхий дахинд хэрэгжүүлж буй НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, зүй зохистой ашиглаж, хамгаалахад улс орон, хүн бүр манлайлал үзүүлэх ёстой. Энэхүү төслийн зорилгод хүүхэд залууст байгалийн нөөцийг хамгаалах, зөв зохистой хэрэглээний дадлыг олгох нь ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт болно” гэлээ.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Улстөр нийгэм
ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
· Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.
· Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
· “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.
Сэтгэгдэл