Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Гавьяат Л.Болдбаатар кинонд тоглов уу, кино шиг клип хийчихэв үү?

Огноо:

,

Манайдаа нэр алдраа дуурсгасан нэгэн хөгжмийн зохиолч эрхэм “Хөг аялгууг мэдэрч, хөгжимлөг үгсийг тархиараа, зүрхээрээ мэдэрч чаддаг хүн дуучин болдог юм” хэмээн хэлсэн удаатай. Энэ тодорхойлолтод нийцэх цөөхөөн дуучдын нэг нь гавьяат Лосолын Болдбаатар. Мэргэжлийн хүрээнийхэнд төрмөл авьяастай гэж үнэлэгддэг гавьяат саяхан фэнүүдээ төдийгүй салбарынхныгаа ч гайхшруулж орхижээ.

Учир нь гавьяатын зураг бүхий “Хонгор зээрд”гэсэн зурагт хуудас хэвлэлтээс гарсан нь яг л дэлгэцийн бүтээлийнх шиг болж. Монгол улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат Ё.Цог нарын акулууд, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд бүр хүүгийнх нь нэр хүртэл бичээтэй байхыг бодоход чамгүй олон хүний хөдөлмөрөөр эл бүтээл нь төрсөн бололтой. Харин гавьяат кинонд тоглон шинэ авьяас аа дэлгэв үү эсвэл кино шиг клип хийчихэв үү. Юутай ч аливаад няхуур ханддаг, чансаатай уран бүтээлчийн хувьд Л.Болдбаатараас үзүүштэй, сонсууштай л бүтээл төрөх нь дамжиггүй.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

Guys хамтлаг тоглолтоо МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлж гэртээ байгаа хүмүүстээ контент хандивлах зорилгоор "Guys" хамтлаг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээр тоглолт зохион байгуулах болсноо зарлалаа.

"Хайрын бүжиг" тоглолт энэ сарын 28-ны 12.00 цагаас гарах бөгөөд үзэгчдэд гараа сайтар угаахын сацуу маскаа тогтмол зүүж "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалах юм байна. Харин энэ сарын 29-нд 12.00 цагаас "Амьдрал үргэлж сайхнаараа" тоглолтоо толилуулахаар болжээ. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Токиогийн олимп 2021 оны зуныг хүртэл хойшлогдоо

Огноо:

,

Ирэх 7 дугаар сард болохоор товлогдоод байсан Токиогийн зуны XXXII олимпын наадам коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан ирэх оны зун хүртэл хойшлогдлоо.

Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдөр IOC буюу Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах, Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар зөвшилцөлд хүрч, Зуны олимпын XXXII наадмыг 2021 оны зун зохион байгуулах болсоноо албан ёсоор зарласан байна.

Энэхүү шийдвэрийг гарахаас өмнө дэлхийн зарим улс орнууд тус олимпын наадмыг төлөвлөгдсөн хуваарийн дагуу зохион байгуулагдвал тамирчдаа оролцуулахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Б.Амархүүд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг хэвээр үлдээв

Огноо:

,

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 10 дугаар 29-ний өдөр хянан хэлэлцээд Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв гэж Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох