Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Эх, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох вэб сайт шинээр нээгдлээ

Огноо:

,

“Найрамдал” ротари клубын санаачилгаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын дэмжлэгтэйгээр жирэмсэн, төрсөн эхчүүд, хүүхэд өсвөр насныхан болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан  www.mhelp.edu.mn вэб сайт шинээр нээгджээ.

Уг сайтад жирэмсний үеийн сэтгэл зүйн онцлог, төрсний дараах сэтгэл гутрал, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлуудын тухай мэдээллийг оруулж, анхан шатны зөвлөгөө болон шаардлагатай үед хандах 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгийн мэдээллийн багтаасан байна.

Мэдээллийг ерөнхийд нь тоймловол:

1. ЭХЧҮҮДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭНД:

  • Жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог
  • Төрсний дараах сэтгэлзүйн хямрал
  • Төрсний дараах сэтгэл гутрал 
  • Төрсний дараах солио 
  • Төрсний дараах сэтгэл гутралыг илрүүлэх Эдинбургийн сорил /жирэмсэн болон төрсөн эхчүүд өөрийгөө үнэлэх боломжтой/
  • Жирэмсэн үеийн иогийн видео бичлэгийг “Нара Иога” сургалтын төвтэй хамтран бүтээсэн аж.  

2. ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫХНЫ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭНД:

  • Эрүүл сэтгэц гэж юу вэ? 
  • Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж юу вэ?
  • Аутизм гэж юу вэ?
  • Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх эмгэг гэж юу вэ?
  • Өсвөр насны мансууруулах бодисын хэрэглээ гэж юу вэ?
  • Архи, тамхины хор хөнөөл гэж юу вэ?
  • Цахим донтолт гэж юу вэ?
  • Төрх үйлийн эмгэг гэж юу вэ?
  • Булчин татваганах эмгэг /тик/ гэж юу вэ?
  • Оюуны хомсдол гэж юу вэ?
  • Хүүхэд, өсвөр насанд тохиолдох сэтгэл гутрал гэж юу вэ?
  • Шээс задгайрах эмгэг гэж юу зэрэг эцэг, эхчүүдэд нэн шаардлагатай сэдвүүдээр зөвлөгөө, мэдээлэл оруулжээ. 

Дашрамд бидний үйл ажиллагааг дэмжиж вебсайтыг үнэ төлбөргүй гүйцэтгэсэн "Steppe Link LLC " -ийн хамт олон, удирлагууд болон мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч нартаа гүнээ талархал илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа

Огноо:

,

Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны удирдах зөвлөлийн XII хурлаар “Газар дээрх геофизикийн судалгааны багаж төхөөрөмжийн өгөгдөл болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэн, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн урьтал үзэгдлийг тандах” төслийн хүрээнд гишүүн орнууддаа соронзон орны өөрчлөлтийг бүртгэх магнитометр төхөөрөмжийг суурилуулахаар баталсан.
 
Энэхүү төслийн хүрээнд 2023 онд БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсад хүрэлцэн ирж, “Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станц”-ыг Улаанбаатар хотоос баруун тийш Шинжлэх Ухааны Академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Таван толгой дахь станцад байрлуулах газрыг сонгосон.
 
Болзошгүй хүчтэй газар хөдлөлийн дунд болон богино хугацааны урьтал шинжийг илрүүлэх, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, соронзон орны өөрчлөлтийг бүртгэх энэхүү төхөөрөмжийг Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын тус төслийг хариуцсан мэргэжилтнүүд, БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженерүүд болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид хамтран суурилуулав гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 
 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна

Огноо:

,

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна

Огноо:

,

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм.  Тодруулбал,  дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил  болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох