Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Үндсэн хуулийн боловсрол” сэдэвт ном товхимол, архивын баримтын үзэсгэлэн дэлгэгдлээ

Огноо:

,

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулж Парламентын Номын сангаас эрхлэн үе үеийн Үндсэн хуулийн холбогдолтой ном товхимол, архивын баримтын үзэсгэлэнг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр дэлгэлээ.

Улсын Их Хурлын Архив, Номын сан хамтран дэлгэсэн “Үндсэн хуулийн боловсрол” сэдэвт тус үзэсгэлэнг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээнүүд үргэлжилж буйг дурдаад, “Парламентын номын сан, Архивын сан хөмрөгт хадгалагддаг үе үеийн Үндсэн хуулийн холбогдолтой ховор, хуучин ном, түүхэн баримтуудаар анх удаа үзэсгэлэн гаргаж байна.  Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд энэ баялаг сан хөмрөгийг үзэж, судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байх нь чухал” хэмээв.  

Тухайлбал, энэхүү үзэсгэлэнд 1911 онд Богд хаант Монгол Улсын Засгийн газраас Монгол Улс Үндсэн хуультай болох ёстой гэж үзээд, тухайн үеийн сэхээтэн, эрдэмтэн мэргэд дэлхийн олон орны үндсэн хуулийг судалж, анхны үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан архивын баримт, 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцсэн Ардын Их Хурлын протокол, Үндсэн хуулийн төсөл, хувилбарууд, Үндсэн хуулийг хэлэлцэх үед ард иргэдээс ирүүлсэн төсөл, санал, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед ард иргэдээс ирүүлсэн саналын эмхэтгэл, материалууд, 1924, 1940, 1960, 1992 Үндсэн хуулийн холбогдолтой онолын  ном, тогтмол хэвлэлийн түүвэр, гадаад улс орнуудын Үндсэн хууль, Улсын Их Хурлын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгаанууд зэрэг 300 гаруй ном, товхимол, архивын баримт, материалыг дэлгэжээ. Мөн ард иргэдээс ирүүлсэн БНМАУ, Монгол Улсын Төрийн сүлд, далбааны төсөл, загвар зэргийг архивын эх баримтаар нь дэлгэсэн байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа “Иргэн бүр Үндсэн хуулиа мэддэг, судалдаг, нандигнадаг байх ёстой. Түүхийн баримтыг хадгалахдаа бус хэрэглэгчдэд хүргэж таниулахад үнэ цэн нь оршдог учир Парламентын номын сангийн баялаг сан хөмрөгийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэхийн тулд дижитал хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна” гэв.

Нээлтийн дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус үзэсгэлэнг үзэж, сонирхлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ

Огноо:

,

Австралийн Квинсленд мужид нэг өндгөн эсээс үүссэн дөрвөн ихэр охин төрсөн ховор тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 34 настай Женитар Сау На’амоана охидоо Квинсленд мужийн Рояал Брисбэн энд Вүмэнс эмнэлэгт төрүүлсэн байна. 

Эмч нарын тайлбарласнаар, жирэмсний эхэн үед нэг үр тогтсон өндгөн эс дөрөв хуваагдсанаар генетикийн хувьд ижил дөрвөн охин бий болсон аж. Ийм тохиолдол маш ховор бөгөөд ойролцоогоор 15 саяд нэг тохиодог гэж эмч нар үзэж байна.

Ерөнхийдөө дөрвөн ихэр жирэмслэх магадлал 700 мянгад нэг байдаг бөгөөд ихэнх тохиолдол нь нөхөн үржихүйн технологийн тусламжтай холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин энэ удаагийн тохиолдол ийм эмчилгээтэй холбоогүй гэдгээрээ онцлог аж.

Эмнэлгийн мэдээлснээр, На’амоана болон түүний нөхөр Жортам нар дахин хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан тул дөрвөн ихэр тээж буйгаа мэдээд ихэд гайхсан байна. Эх жирэмсний 10 дахь долоо хоногоосоо эхлэн эмч нарын хяналтад орж, 25 дахь долоо хоногоос эмнэлэгт хэвтэн хянуулжээ. Тэрээр долоодугаар сарын 14-нд кесар хагалгаагаар охидоо төрүүлсэн байна.

Охид 28 долоо хоног, дөрвөн хоногтойдоо мэндэлсэн бөгөөд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эмч нарын мэдээлснээр, эхийн биеийн байдал сайн, охидод Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээх нэр өгчээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ

Огноо:

,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2026 оны эхний хагас жилд 3 814.6  тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 594.1 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.  Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 485.1   (17.5%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 50.4 (22.8%) тэрбум  төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2026 оны  эхний хагас жилд 3 342.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.0 (15.1%) тэрбум  төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 365.7 (13.8%) тэрбум  төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 43.3 (49.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь  нөлөөлжээ.

Тэтгэврийн даатгалын сангаас 2026 оны эхний хагас жилд 531.1 мянган хүнд 3 032.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 12.3 (2.4%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 366.1 (13.7%) тэрбум  төгрөгөөр өсжээ.


Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 80.1 хувь нь өндөр настны, 11.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4.4 хувь нь цэргийн, 3.9 хувь нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид байна.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: 23-27-нд ихэнх нутгаар үргэлжлэн хална. 

2026 оны долоодугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, Алтайн өвөр говиор 37-42 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. 30-32 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 29-31 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 26-28 хэм дулаан байна. 


2026 оны долоодугаар сарын 24-нөөс
2026 оны долоодугаар сарын 28-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

24, 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 38-43 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох