Шударга мэдээ
АТГ: Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авлаа

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна.
Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум) төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор
- 64 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 61, оффисын 3 талбай),
- 42 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
- 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг,
- 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн болно гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.Шударга мэдээ
ШӨХТГ: Савласан сүүний шошгололтын мэдээллийг шинэчилж эхэлжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага бүхий агуулгатай зөрүүтэй, түүнчлэн шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. “Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүллээ.
“Сүү” ХК-ийн зүгээс Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч буй талаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/90 дугаартай албан бичгээр хариу ирүүллээ. Тус компани “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр, дизайн болон сав боодлын мэдээллийг шинэчилж, зарим сүүний шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тэмдэглэж байсныг орц найрлагаас хамаарч аль нэгийг тусгахаар өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан шинээр сав боодол захиалж хийлгүүлэн, тоног төхөөрөмжийн тохируулгын ажлыг хийж эхлүүлсэн байна.
Дээрх зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээлэл шинэчлэгдсэнээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.
Шударга мэдээ
Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо.
Зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин, нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.
Шударга мэдээ
ЕБС-ын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ. Харин 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.
Сэтгэгдэл