Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нишизава Такэшигэг “Алтан гадас” одонгоор шагнав

Огноо:

,

Япон дахь “Монгол төв” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, МҮХАҮТ-ын Япон дахь салбар танхимын өргөмжит төлөөлөгч ноён Нишизава Такэшигэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг Токио дахь Монгол Улсын ЭСЯ-ны байранд гардуулж өглөө. Тэрээр Монгол, Япон хоёр улсын хооронд эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.

Ноён Т.Нишизава нь 2005 оноос эхэлж хоёр улсын хооронд соёл, боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн⁸ хөгжүүлэхэд чухал “гүүр” болон ажиллаж ирсэн. Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд идэвх зүтгэл гарган ажиллаж, орлого байгатай 50 орчим өрх, гэр бүлийн хүүхэд, залуусыг Японы их, дээд сургууль, коллеж, хэлний сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлж, хувиасаа тэтгэлэг олгож ирсэн байна.

Мөн хугацаанд Японы бизнесийн соёл болон менежментийн ухааныг Монголын залуу бизнесмэнүүдэд зааж сургах ажлыг зохион байгуулж зөвлөхийн үүрэг гүйцэтгэж ажиллахдаа 500 удаагийн томоохон форум, семинар, үзэсгэлэн яармагийг Японы хотуудад зохион байгуулжээ. Мөн 35 тэрбум орчим иентэй тэнцэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татаж, Японы олон тооны хөрөнгө оруулагч, ажил хэрэгч хүмүүс болон жуулчдыг Монгол улс руу зорчих ажлыг бие даан зохион байгуулсан хүн юм.

Түүнчлэн Монгол Улсын соёл, урлагийг сурталчлах чиглэлд бодит хувь нэмэр оруулж үндэсний болон орчин үеийн хөгжмийн чуулгуудын 33 удаагийн тоглолтыг Япон Улсад зохион байгуулж, ивээн тэтгэгчээр ажилласан байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Шороон шуурга шуурна

Огноо:

,

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-нд хангайн уулархаг нутгаар, тавдугаар сарын 9-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2024 оны тавдугаар сарын 8-нд нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” арга хэмжээний санхүүжилт шийдвэрлэгдлээ. Тавдугаар сарын 07-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэв.

Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” арга хэмжээний 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны 7 банк хоршоогоор дамжуулан малчдад 6 хувийн хүүтэй олгох юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, байгалийн бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах улмаар мал аж ахуйн салбар ба малчдын ажил амьдралыг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн урт хугацааны бодлогын хөтөлбөр юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.05.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Хууль зүйн байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох