Үзэл бодол
Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх уулзалтаар ард иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцож байна
Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдэл эрэлхийлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шатны Зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.
Зөвлөлдөх уулзалтад санал асуулгын эхний үе шатанд оролцсон 1570 иргэний 50-аас доошгүй хувь буюу 800 хүн улс орны өнцөг булан бүрээс сонгогдон оролцож байна. Нээлтийн ёслолын дараа эхэлсэн “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдвийн хүрээний асуудлуудаар МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Мягмарцоож, Удирдлагын Академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул нар илтгэл тавьж, тэнцвэртэй мэдээлэл өгсөн юм. Оролцогчид эдгээр илтгэл болон урьдчилан тараагдсан лавлагаа, танилцуулгаар өгсөн мэдээллүүдээ нэгтгэн дүгнэж, асуудлыг өөр хоорондоо зөвлөлдөн хэлэлцэх жижиг хэсгүүдийн хэлэлцүүлгүүд явагдаж байх үед зөвлөлдөх санал асуулгыг удирдан, зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, гишүүн Ө.Ганхуяг, Д.Моондой, О.Мөнхсайхан, С.Эрдэнэбат нар оролцож, Зөвлөлдөх уулзалтын үйл явцын талаар танилцуулав. Академич Г.Чулуунбаатар мэдээлэлдээ, ард иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох чухал арга хэмжээ хэмээн Зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг үнэлэн хэлээд, оролцогчдын статистик мэдээлэл, өнөөдөр болон маргаашийн хэлэлцүүлгүүдийн хөтөлбөр зэргийг танилцуулав.
Зөвлөлдөх уулзалтад нийт 800 хүн оролцож байгаагийн 374 нь Улаанбаатар хотоос, 426 нь орон нутгаас иржээ. Тэдний хамгийн залуу нь 20 настай бол хамгийн ахмад нь 89 настай байна. Боловсролын хувьд бүх түвшинг хангасан буюу бага боловсролтойгоос доктор, профессор хүртэлх цолтой хүмүүс байгаа юм.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар мэдээлэлдээ, “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал, “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах”, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн дөрвөн багц сэдэв тус бүрээр нэгдсэн хуралдаан болон жижиг хэсгийн хэлэлцүүлэг гэх бүтэц бүхий цог үйл ажиллагаа явагдсаны дараа оролцогчид эхний шатны санал асуулгад хариулсан яг асуултууддаа дахин хариулна гэдгийг тайлбарлан ярив. Хоёр дахь шатны санал асуулгын хариултыг авсны дараа Үндэсний статистикийн хороо дүнг нэгтгэж энэ сарын 16-нд буюу Пүрэв гаригт Зөвлөлдөх зөвлөлд тайлагнана. Зөвлөлдөх зөвлөл тайланг хэлэлцэж, санал асуулгад хөндөгдсөн асуудал тус бүрт дүгнэлт өгсөн Зөвлөмж боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах юм.
Зөвлөлдөх уулзалтын оролцогчид нийт 54 жижиг хэсэгт хуваарилагдан асуудлуудыг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөр хоорондоо хэлэлцэж байна. Энэхүү жижиг хэсгийн хэлэлцүүлгүүдийг хуульд заасны дагуу оролцогчдын бие даасан байдлыг хангасан нөхцөлд явуулж байгаа эсэхэд Зөвлөлдөх зөвлөлийн болон тус зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний статистикын хорооны ажилтнууд тал бүрээс хяналт тавьж байна хэмээн тэрбээр мэдээлэлдээ дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Шударга мэдээ2022/09/26
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр бол...
-
Үзэл бодол2022/11/25
У.Хүрэлсүх: Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлий...
-
Цаг үе2021/05/28
ХААДС-аас 15 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дэмжлэг олголоо
-
Шударга мэдээ2022/06/13
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно
