Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол-Беларусийн парламентын бүлгүүд цахим уулзалт хийлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд найрамдах Беларусь улсын үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий  Тадеушевич нар өнөөдөр (2022.02.15) парламентын бүлэг хоорондын  2023 оны анхны уулзалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.  

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж болон бусад албаны төлөөлөл байлцав.

Уулзалт Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаар онцлог.  Талууд хоёр улсын парламентын зүгээс өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтвортой урагшлуулахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд голлон анхаарч буй чиглэлийн талаар мэдээлэл солилцсон юм.

Хоёр улс нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлздэг. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдал, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж байгааг  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан  уулзалтын эхэнд тэмдэглээд цар тахлын үеэр Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж, анхны суурин суух Элчин сайд томилогдон ажиллаж байгаа нь Монгол Улс Беларусь Улстай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж онцлов.

Мөн тэрбээр хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон боловч удаашралтай байгаа дараах асуудлыг хоёр тал анхааралдаа авч, ажил хэрэг болгох хүсэлтийг уламжиллаа.  Үүнд:

- Белаз, ГМЗ/Гродненский механический завод/ зэрэг том оврын ачааны автомашины  дистрибьютер байгуулж, албан ёсны засвар, механик, сэлбэг үйлчилгээний төв байгуулах ажлыг хэрэгжүүлэх,

- Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд усалгаатай тариалангийн дэргэд байгуулагдах үнээний фермийг түшиглэсэн “Беларусь” тракторын механикжсан автобааз байгуулах,

- Улаанбаатар хотод ачааны вагон угсардаг үйлдвэр байгуулах,

- Соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

- Оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх,

- Эдийн засгийн форум хоёр талдаа харилцан зохион байгуулах,

- Хоёр орны урлагийн мастеруудын тоглолтыг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.  

Бүгд найрамдах Беларусь улсын үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий  Тадеушевич хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хөдөө аж ахуй, боловсрол, нийтийн тээвэр, онцгой байдал, зам тээвэр зэрэг олон салбарт амжилттай төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар хоёр тал хоёр улсын парламентын харилцааг хөгжүүлэх, бүлгүүд болон Парламентын тэргүүн нарын харилцан айлчлалыг зохион байгуулах бэлтгэх ажлыг хангах зэрэг асуудалд санал нэгдлээ.  УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд найрамдах Беларусь улсын үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий  Тадеушевичийг тааламжтай цагтаа  Монгол Улсад айлчлахыг урилаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр нутгийн хойд хэсгээр салхи түр зуур ширүүсэж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.


2024 оны 05-р сарын 06-ны 20 цагаас 05-р сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.


2024 оны 05 сарын 08-наас 2024 оны 05 сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Увс нуурын хотгор болон Онон, Улз, Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хагаст сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Цэвэр агаарт дугуй унавал уушги "баярладаг"

Огноо:

,

Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болох автомашины дараа хоёрдугаарт ордог. Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу юм. 

Унадаг дугуйг зориулалтаар нь уулын, спортын, жуулчны гэх мэтээр олон янзаар ангилдаг. Бид дугуй унаснаар эрүүл мэнд, амьдралдаа эерэг нөлөө үзүүлж, асар их хэмжээний ашиг тусыгөөртөө болон хүрээлэн буй орчноосоо мэдрэх болно. Бүх насныхан дугуй  унах тохиромжтой  бөгөөд  эрүүл мэндэд ач тустай. 

Унадаг дугуй  унах нь эрүүл мэндэд дараах ач тустай.

1.  Дугуй унах нь зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Цэвэр агаарт дугуй унаснаар уушиг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэдэг.

2.  Биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, нурууны булчинг чангалж өгдөг. Суудлын өвчтэй болон ташаа, өвдөг, үе хэсгээр гэмтэлтэй бол дугуй унах нь хөнгөн маягийн эмчилгээ болдгоороо давуу талтай.

3.  Дугуй нь унах нь гүйхээс дутуугүй калори шатаадаг ба хэрэв суудал дээрээ биеэ цэх, гэдгэр байлгаж, зөв хийвэл хэвлийн булчинг ч чангалж өгдөг. Жин хасах зорилгоор дугуй унах гэж байгаа бол жирийн үеийнхээс хурдасгаж, дөчин таван минутаас илүү унаж байх ёстой .

4. Бодисын солилцоо сайжирснаар ходоод эрүүл байж, тэр хэсгийн өөхлөлт багасгаж, урт наслахад тань туслана. 

5. Дугуй унах нь сэтгэл санаа тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

6. Дугуй унах нь дархлааг дэмжиж хорт хавдраар өвдөх магадлал эрсдэлийг бууруулна. Амралт бас бяцхан аялал болж өгнө. Эрч хүч нэмэгдэнэ. 

Анхаарах зүйлс:

  • Өөрт тохирсон дугуйг сонго
  • Хэрвээ та дугуй унах гэж байгаа бол эхлээд зайлшгүй бүрэн бүтэн байдлыг шалга.
  • Хамгаалалтын малгай өмсөж хэвших ингэснээр тархины гэмтлээс өөрийгөө та бүрэн хамгаална.
  • Хэрвээ та дугуй унаж сурах гэж байгаа бол аль эсвэл удаан хугацаагаар унаагүй удсан тохиолдолд засмал шулуун замд булчингаа дасгаж, аажимаар унаж эхлээрэй.
  • Хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэйхэн хувцас сонгох.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хачигт халдварын идэвхжлийн үед анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна

Огноо:

,

Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх хэрэгтэй. 

Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсөж явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаяарай. 

Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсөж, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрийний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд рүү цацаж хэрэглэхийг зөвлөе. 

Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна.

Хачиг хазсан хэсэгт 1 хувийн повидон иодын уусмал (Тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.

Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.

Хачигт хазуулснаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагариг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсэж шархлах, арьсан дээр гүвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, ирвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулаарай. 

Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх нь халдвараас сэргийлнэ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох