Улстөр нийгэм
Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ.
Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна. Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм.
Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж.
Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Улстөр нийгэм
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гүрж Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Николоз Лалиашвили, Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Лизак, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мойн ул Хак, Бүгд Найрамдах Малави Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аллан Жозеф Чинтедза нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Улстөр нийгэм
ЗГ: Дээд боловсролын тэргүүлэх мэргэжил, эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
· Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх мэргэжил, эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөрөөр суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго оноо, зээл олгох суралцагчийн хяналтын тоог тогтооход баримтлах аргачлал баталж мөрдөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгалаа.
· Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн чавхдаст, нумт, утсан хөгжмийн зэмсэг, дижитал концертын танхимын техник хэрэгсэл, дууны төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах нэг тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Улсын Их Хурлын ажлын хэсгийн 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
11.00 |
“Үндсэн хууль” |
Сэтгэгдэл