Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангана уу. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэе.

1. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй.

2. Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой.

3. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байна уу.

4. Цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй.

5. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнуудын анхаарлыг сарниулж саад бололгүй, дэмжиж ажиллахыг хүсье.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Алтан гартай Чой Бум Чэ эмч ”Алтан гадас” одон хүртлээ

Огноо:

,

БНСУ-д үргүйдлийн салбартаа тэргүүлэгч CLWH (Creation and Love Women’s Hospital) эмэгтэйчүүдийн эмнэлгийн Монгол дахь албан ёсны салбар болох “CLWH МОНГОЛ” эмнэлгийн үүсгэн байгуулагч, хүний их эмч, ангаах ухааны доктор, профессор Бум Чэ Чой эмчийг улсын баяр наадмын өмнө 2019 оны 07 сарын 10-нд төрийн дээд шагнал, “Алтан гадас” одонгоор шагнагдах үеэр нь бид уулзаж ярилцсан юм.

- Анх танай эмнэлэг хэдэн онд байгуулагдсан вэ?

Манай эмэнэлэг Солонгосын Гванжү хотод байрладаг. CLWH (CL fertility center) нэртэй эмэгтэйчүүдийн эмнэлэг ба анх 2000 оны 08 сарын 29-нд нээгдэж, өнгөрсөн хугацаанд нийт 30,000 гаруй хүнд IVF ажилбар хийн, олон зуун гэр бүлд аз жаргал өгч чадсан. Одоогоор тус эмнэлэгт  160 гаруй ажилтантай.



Манай эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба төрөл бүрийн шинжилгээ хийж, үр хөврөлийг өсгөвөрлөх болон хадгалах мэргэжлийн лаборатори ажиллуулж байна. Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн аргаар үр шилжүүлэн суулгах цогц үйлчилгээг үзүүлдэг.

Монголын иргэдэд БНСУ-д үйл ажиллагаа явуулах хугацаандаа 2011 оноос хойш IVF буюу лабарторын аргаар үр шилжүүлэн суулгах ажилбар хийж эхэлсэн ба одоогоор энэ эмнэлэгээр үйлчилгээ авсан нийт  400 хүүхэд Монгол улсад төрсөн.  Энэ хугацаанд манай эмнэлгийг зорин очих монгол гэр бүлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байсан нь үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа асуудал монголчуудын тулгамдсан асуудлын нэг болоод байгааг анхаарч бид Монголд салбараа байгуулах талаар төлөвлөсөн. Улмаар 2012 оноос Монгол улсад түр томилолтоор ирэн ажиллаж, нөхөн үржихүйн эмч мэргэжилтнүүдэд зориулсан туршлага судлах сургалт, судалгаа шинжилгээний ажил, эмчилгээ, үйлчилгээг Монголын эмнэлгүүдтэй хамтран хийж байсан.

- Монголд танай эмнэлэг хэзээ байгуулагдаж, ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Монгол дахь албан ёсны салбараа 2017 оны 3 сарын 17-нд нээж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус эмнэлэг нь үргүйдлийг эмчлэх, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал болон IVF буюу лабораторын аргаар үр шилжүүлэн суулгах ажилбараар дагнаж үйл ажиллагаа явуулдаг олон улсын клиник эмнэлэг юм. Монгол дахь CLWH эмнэлэг нь Солонгосын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторын тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон ба эмчлэгч эмч болон лабораторын үр хөврөл судлаач, координатор зэрэг бүх мэргэжилтэнүүд  их эмч Н.Нарангэрэл, Н.Пүрэвжаргал, Б.Цогмаа, Э.Батчимэг нарын зэрэг туршлагатай боловсон хүчнүүд БНСУ-д мэргэжил дээшлүүлэн, дадлага хийж туршлагажсан юм.

Тус эмнэлэгт үргүйдлийг оношилж эмчлэх, IVF буюу лабораторын аргаар үр шилжүүлэн суулгах ажилбар хийх, жирэмсний эхо оношлогоо, жирэмсэн эхийн хяналт зэрэг үйлчилгээнээс гадна эмэгтэйчүүдийн эмгэгийн оношлогоо эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

Бид Монгол улсын хүн амын өсөлт хөгжил болон үргүйдпийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол хүний онцлогт тохирсон арга, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн, салбар эмнэлэгээ өргөтгөн 2021 оноос тусгай клиникийн эмнэлгийг байгуулан, төв Азийн бүсийн гол төв болгох зорилт тавин томоохон хөрөнгө оруулалт хийхээр, газраа сонгон авч, зураг төслөө гаргаж эхэлсэн. Ийнхүү монгол дах салбараа өргөтгөж байгаа нь монголын олон иргэдийг гадаадын орнууд руу явж эмчилгээ, оношлогоонд явуулахгүй онгоц, байр хоолны зардлыг нь хэмнэх ач тустай ба хямдралтай үйлчилгээ үзүүлж байгаа юм.

- Танай эмнэлэг хаана байрлаж байна, яаж харилцах вэ?

Манай эмнэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эмнэлгийн вэб сайт болон фэйсбүүк хуудсаар зочлон сонирхож болно https://www.facebook.com/CLWH Mongolia Вэб сайт: төв эмнэлгийн  www.clwhivf.com, Монголын салбарын http://www.clwh.mn. Манай байрлалын хаяг бол Хан-уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолборын "FIDES TOWER"-ийн 3 давхар ажилладаг.
Холбогдох утас: 7010-1700: 94021700

- Танай эмнэлэг өөр хаана салбартай вэ?

ОХУ-ын Владивосток хотноо 2018 онд салбараа нээж, тус улсын олон муж улсын иргэдийг эмчилж байгаа. Мөн Узбекстан, Непальд салбараа ажиллуулдаг. АНУ, Япон, Европын хэд хэдэн орны ижил төрлийн эмнэлгүүдтэй хамтран ажилладаг.

- Та өөрөө хэдэн оноос энэ мэргэжлээр ажиллаж байна?

Миний бие 1985 оноос эхлэн энэ салбарын чиглэлээр ажиллаж, байна. Мэдлэг, туршлагаа АНУ-ын Харвардын их сургуульд суралцан, дадлага хийж мэргэжлээ дээшлүүлсэн. Энэ чигэлээр олон зуун илтгэл хийж, мэдээлэл гарган, арга зүйг боловсруулсанонд салбараа нээж, тум улсын олон муж улсын иргэдийг эмчилж байгаа. АНУ, Япон, Европын хэд хэдэн орны ижил төрлийн эмнэлгүүдтэй хамтран ажилладаг.

- Танд төрийн дээд шагнал хүртсэн талархал илэрхийлье.

Баярлалаа.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Улаанбаатар-Дарханы замын засвартай холбоотойгоор авто болон төмөр замаар хэрхэн зорчих вэ

Огноо:

,

Дарханы чиглэлийн 204.11км зам засварын шинчлэлтэй холбогдуулан Архангай, Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас-361 дүгээр гарам хүртэлх замыг энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хаагаад байна.

Энэ хугацаанд Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгээс ирж байгаа болон тус чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлүүд Эмээлт, Хүй долоон худгийн замаар хөдөлгөөнд оролцох болсныг ТЦА-аас мэдээлсэн.

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаасан тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт - Орбит - Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Баруун аймгууд руу явдаг замаар салж, Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Мөн зам засвартай байгаа үед дээр дурдсан чиглэлд вагоноор зорчих боломжтой. УБ-Дархан-УБ чиглэлийн зорчигчийн вагон өдөр бүрийн 10:45, 17:45, 20:35 цагт аялалд гардаг.

Тасалбарын нөөц, үнэ, онлайн захиалгын талаар мэдээллийг 1900-1949/Төмөр замын лавлах утас/ дугаараас лавлах боломжтой юм байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Оюу толгойн гүний уурхайн төслийн шинэчилсэн мэдээлэл

Огноо:

,

“Рио Тинто" групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн гүний уурхайн төсөл (“Төсөл” гэх)-ийн хуваарь, зардлын талаарх шинэчилсэн мэдээллийг гаргалаа.

Төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 онд амжилттай урагшилж дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болоход алхам ойртов.

Өнгөрсөн таван сарын хугацаанд гүний уурхайн дэд бүтцийн гол байгууламжуудын нэг болох уурхайн удирдлагын өрөө, хацарт бутлуурыг бэлэн болгосон. Харин III болон IV босоо амны барилгын ажил жигд явагдаж байгаа бөгөөд II босоо амыг төлөвлөсөн ёсоор 2019 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Өмнө нь мэдээлж байснаар бидний ашиглаж буй, батлагдсан зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байна. Иймд төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтайг судалгаанаас харж болно. Мөн гүний уурхайн ашиглалтын үед хүдрийн блокуудыг олборлох дарааллыг эргэн авч үзэх шаардлагатай болж байна.

Энэхүү дүн шинжилгээгээс хамаарч олборлолтын эхний блок буюу “Блок 0”-ийн зураг төслийн эцсийн хувилбар гарах бөгөөд шинэчлэн боловсруулах ажил 2020 оны эхэн хүртэл үргэлжилнэ. Техникийн чанартай бусад асуудлыг тооцож үзвэл нарийвчилсан үнэлгээ 2020 оны хоёрдугаар хагаст бэлэн болохоор байна. Үүнд гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол багтах бөгөөд зураг төслийн сонголтоос улбаалж гарах өөрчлөлтийг тусгасан байна.

Бидний судалж буй загварууд бүгд тогтвортой үйлдвэрлэлд хүрэх замыг зааж өгнө, гагцхүү хуваарь, зардлын ялгаатай юм. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул эцсийн үнэлгээг гаргах хүртэл судалж нягтлах зүйлс их байна.

Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойш билээ. Гэхдээ энэ нь II босоо амны бүтээн байгуулалтын явцад геотехникийн хүндрэл гарч 8 сараар хойшлох эрсдэлийг багтаасан хугацаа юм. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна.

Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна.

Энэхүү урьдчилсан тооцоололд ажлын бүтээмжийг мөн урьдчилан тооцоолж багтаасан болно. Нарийвчилсан үнэлгээг эцэслэн гаргах үед өөрчлөгдөж болзошгүй.

Бид гүний уурхайн зураг төслийн хувилбаруудыг үнэлэх, нягтлахдаа төслийн хуваарь, зардалд үзүүлэх нөлөөллийг аль болох бага байлгахад анхаарах болно. Нарийвчилсан дүгнэлт гаргахын тулд нэмэлт судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа ч “Рио Тинто” 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гаргах энэ оны эхний хагас жилийн тайландаа Төсөлд оруулаад буй хөрөнгө оруулалтын дүнгээ нягтлан тусгаж, мэдээлэх болно.

Өсөлт, инновацийн группийн гүйцэтгэх захирал Стивен Макинтошийн хэлснээр “Бид 2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хэд хэдэн чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргалаа. Гэхдээ чулуулгийн нөхцөл байдал бидний төсөөлж байснаас хүнд байгаа тул гүний уурхайн төлөвлөгөөг дахин нягталж, хэд хэдэн хувилбарыг авч үзэх шаардлагатай болж байна. Ийм өргөн далайцтай, нарийн түвэгтэй төслийг хэрэгжүүлэхэд хугацаа хойшлох явдал цөөнгүй тохиолддог. Манай баг ихээхэн ач холбогдолтой энэхүү төслийг амжилтад хүргэх, зөв хувилбарыг олоход онцгойлон анхаарч байгаа.”

Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Оюу толгой бол олборлолтын үйл ажиллагаа нь нэгэнт эхлээд, 16000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, татвар, роялти, худалдан авалтаараа Монгол Улсад хувь нэмэр болж буй дэлхийн хэмжээний орд, дэлхийн хэмжээний уурхай билээ. Бид гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэхээр Туркойз Хилл Ресурс болон Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Ингэснээр уг ордын хамгийн баялаг хэсгийг олборлон, бүх талуудад үр ашиг хүртээх боломжтой болно”.

*1 Дээр дурдсанчлан, эдгээр үнэлгээ нь урьдчилсан үнэлгээ бөгөөд олон хүчин зүйлээс, тухайлбал 2019 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөөд буй II босоо амны ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах эсэхээс шалтгаална. Одоогоор эдгээр үнэлгээний зарим нь концепцийн шатанд, зарим нь төслийн цар хүрээ, далайцыг тодорхойлох шатанд байгаа тул гүний уурхайн зураг төслийн хувилбаруудыг боловсронгуй болгох, ТЭЗҮ-ийн түвшинд хүртэл нарийвчлан боловсруулахын тулд 2020 оны 2 дугаар хагас хүртэл ихээхэн ажил хийх шаардлагатай байна.

Эх сурвалж: ot.mn

Дэлгэрэнгүй унших

Санал болгох