Цаг үе
Өнөөдөр "Олон улсын гал сөнөөгчдийн өдөр"
Өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр "Олон улсын гал сөнөөгчдийн өдөр" тохиож байна.
1998 оны 12 дугаар сарын 2-нд Австралийн Виктория мужийн хүн ам суурьшсан бүсэд ойн томоохон хэмжээний түймэр гарч олон хоног үргэлжлэн ассан байна. Улмаар 1999 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байсан Линтон хотын Геелонг Вестийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нар амь насаа алджээ.
Эдгээр гал сөнөөгчдийн дурсгалыг хүндэтгэн дэслэгч Эдмонсон дэлхий дахинд и-майл бичин олон улсад түгээснээр “Олон улсын гал сөнөөгчдийн баяр”-ын өдрийг тэмдэглэх болж, улс орон бүр гал сөнөөгчдийг алдаршуулан, тэдний бахархлын өдөр болгосон юм.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Шударга мэдээ2023/03/07
Франц Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
-
Улстөр нийгэм2025/05/07
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдэ...
-
Шударга мэдээ2022/05/04
Оны эхний 4 сарын байдлаар ипотекийн зээлд 2000-аад айл өрх хамрагджээ
-
Улстөр нийгэм2020/06/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярила...
