Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 6. Бархасвадь гараг. Найралт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр.

Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лум хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Таван настай хүүхэд 10 давхрын цонхоор унаж, амиа алджээ

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн ....  дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор 5 настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг 2023 оны есдүгээр сарын 30-ны өдөр бүртгэгджээ.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

1. Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх.
2. Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах.
3. Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах.
4. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ.

Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 18. Сумьяа гараг. Шувуун хошуут одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин могой өдөр.

Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо

Огноо:

,

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.

Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.

Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох