Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны өврийн Хожуул, Увс нуурын савын Баруунтуруун, Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-55 см, Баруунтуруун, Ерөө, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 5 см даван тус тус үерлэж байна.
Маргааш буюу 5 дугаар сарын 25-ны өдөр Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум болон Онон гол Дадал сум орчимд 40 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-05-24
Цаг үе
Инфляцын түвшин 2023 оны 5 дугаар сард 11.3 хувьтай гарлаа
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.
Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:
-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цаг үе
2023 оны "Эрдэм хакатон"-ы шилдэг төслүүд тодорлоо
Энэ жилийн "Эрдэм хакатон" тэмцээнд эдийн засгийн өгөөж өндөр биотехнологид суурилсан өрсөлдөөн ихтэй шилдэг төсөлтэй залуус питч танилцуулгад оролцлоо. "Эрдэм хакато"н тэмцээн өөрийн тогтсон зарчимтай бөгөөд 6 шалгуур үзүүлэлтээр төслийг шалгаруулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт Биологийн хүрээлэнгийн Артемис баг шалгарч, БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналын эзэд болов.
Дэд байрт Эко хөнгөн бетон, гуравдугаар байрт Метаког, тусгай шагналт байрт Амин хүнс, Эко грин гоулд багууд тус тус шалгарчээ.
Цаг үе
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны зургаадугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
-
Цаг үе2021/09/21
Өнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Шударга мэдээ2020/12/09
Хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр агсантай холбоотой давж заалдах шатны шүүх хурал маргааш ...
-
Улстөр нийгэм2022/04/21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Улстөр нийгэм2023/01/30
Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ
Сэтгэгдэл