Бидэнтэй нэгдэх
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

“COVID-ийн дараах үе, цаг уурын хямрал сэдэвт” Дэлхийн сэтгүүлчдийн Бага хурал боллоо

Огноо:

,

БНСУ-ын Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо анх 2013 онд Дэлхийн сэтгүүлчдийн бага хурлыг зохион байгууллага санаачлага гарган, өдгөө найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Уг Бага хуралд жил бүр дэлхийн олон орны сэтгүүлчдийг урьж, хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудлууд болон Солонгосын хойг,  дэлхийн энх тайван байдалд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг гэх мэт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, жилээс жилд цар хүрээгээ тэлж, ач холбогдол нь өссөөр ирсэн билээ. Энэ жил цар тахлын улмаас цахимаар “COVID-ийн дараах үе, цаг уурын хямрал” сэдвээр зохион байгуулав.

Нийтдээ 50 орны 60 орчим сэтгүүлчид цахимаар уулзаж, COVID-ийн дараах үеийн сэтгүүлзүйн үүрэг, дэлхийн дулаарлын талаар ярилцав.

Нийгэм, хүрээлэн буй орчин, дэлхийн амьдралд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээний талаар хэлэлцэх "Дэлхийн цаг уурын асуудлууд" хэлэлцүүлгий үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Чун Сы Кюн үг хэлэхдээ “Энэхүү бага хурал нь олон улсын хамтын нийгэмлэг тодорхой бус үед чухал асуудлуудыг шийдвэрлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг ач холбогдолтой, үнэ цэнэтэй боломжийг олгож байна” гэжээ.

Түүнчлэн "COVID-19 нь дэлхийн өнцөг булан бүрт асар их өөрчлөлт авчирсныг та бид сайн мэдэж байгаа. Өөрчлөлтийн хурд хурдацтай нэмэгдэж, хүрээ нь маш их тэлсэн. Үнэхээр тодорхойгүй байдал хамгийн их өөрчлөгдсөн эрин үе эхэллээ..,
Иймэрхүү өөрчлөлт, тодорхойгүй байдал үүсгэж байгаа асуудал бол цаг уурын өөрчлөлт юм. Энэ асуудлыг нэг улсын хүчин чармайлтаар хэзээ ч шийдэж чадахгүй. Хамтын санаачлага, хичээл зүтгэлд тулгуурлан бүх улс орнууд шийдлээ олохын тулд бүгд үзэл санаагаа нэгтгэх хэрэгтэй..." гэсэн юм.

Ерөнхий сайд мөн хэвлэл мэдээллийн байгууллагын үнэнийг хүргэх үүргийг онцлон "Бид дижитал технологийг хөгжүүлсний ачаар хэн ч хялбархан мэдээлэл үйлдвэрлэж, түгээж, хэрэглэж чаддаг шинэ ертөнцтэй нүүр тулж байна. Хүмүүс үнэнээр цангах нь улам бүр унтарч байна, сэтгүүлзүйн үнэ цэнэ улам бүр үнэлж баршгүй болж байна." Хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Чуулганы эхний өдөр сэтгүүлчид COVID-ийн дараах үед юу хүлээж байгаа, сэтгүүлзүйн гүйцэтгэх үүргийн талаар ярилцсан бөгөөд The Korea Times сонины дижитал контент редактор, БНСУ-ын Сэтгүүлчдин Холбооны олон улсын харилцааны хэлтсийн дарга Жун Мин Хо модератороор оролцов.

КОВИД-ын дараах нөхцөл байдлын талаарх дүр зургуудыг улс хоорондоо хуваалцаж, үнэнийг хүргэхэд хэвлэл мэдээллийн үүрэг улам бүр нэмэгдэж байгааг ярилцав. Нийтдээ 26 орны илтгэгч нар санал солилцсон бөгөөд Монгол улсаас Номадик Контент ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Гантуяа өөрийн орны цар тахлын үеийн нөхцөл байдал, хэтийн дүр зураг болоод хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцооны талаар санал солилцсон юм.

Чуулганы хоёр дахь өдөр 22 илтгэгчид дэлхийн цаг уурын асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтарсан хариу арга хэмжээ, сэтгүүлзүйн үүргийн талаар хэлэлцэв. Илтгэгчид нь "Кабул Таймс" сонины орлогч эрхлэгч Фатхулбари Ахгар (Афганистан), "Daily Star" сонины сэтгүүлч асан Тавдфик Али (Бангладеш), "Сегие Илбо" хүрээлэнгийн байгаль орчны сурвалжлагч Юн Жи-ро (Солонгос), Сингапурын дарга Иван Лим нар байв.

Дашрамд дурдахад Дэлхийн Сэтгүүлчдийн Бага хурлыг санаачлан зохион байгуулагч БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоо нь 1964 онд байгуулагдсан Солонгосын хамгийн том сэтгүүлчдийн байгууллага юм. Энэ жил 57 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд улс орон даяар 195 хэвлэл мэдээллийн компанийн 11000 орчим гишүүнтэй болжээ.
 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

АН-ынхныг зодолдуулж, ард түмнээр түрүү барьсан цуглааныг ТЭСО санхүүжүүлэв үү

Огноо:

,

Цар тахал ковидын халдварыг 600-700 руу оруулж, хөл хорионы түвшинг бууруулсантай зэрэгцээд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан цуглааныг ТЭСО групп зохион байгуулж санхүүжүүлсэн бололтой.

Ардчилагчид гэх нэрийн дор өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдтэй эв санааны нэгдэлтэйгээ байгаагаа илэрхийлэхээр ирсэн ардчиллын партизан, Улсын баатрыгаа зодож нүдэн хөөсөн АН-ын жагсагчдыг өдрийн 60 мянгаар хөлсөлж байгаа мэдээлэл тараад буй.

Гэтэл энэ цуглааныг Х.Баттулгын талын АН-ын дарга О.Цогтгэрэл санхүүжүүлсэн бололтой. Э.Бат-Үүлийг хөөгчдийн дунд ТЭСО компанийн ажилтнууд байгаа нь ийнхүү хардахад хүргээд байна. Тэдний өөрсдийнх нь хэлснээр цугласан 3000 хүн бүрд өдрийн 60 мянган төгрөг гэж тооцохоор О.Цогтгэрэл их л хэмжээний хөрөнгө мөнгө хүч хаяж байгаа бололтой.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Д.Амарбаясгалан: АН эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлахаасаа ичих хэрэгтэй

Огноо:

,

Хоёр хуваагдсан Ардчилсан нам сонгуульд хоёр нэр дэвшигч тодруулснаас үүдсэн  дотоодын хэрүүл тэмцлийн бурууг эрх баригч нам руу  чихэж эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Энэ бол Монголын ард түмний асуудал биш, МАН-ын ч асуудал биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд орж өрсөлдөх  тухай ярьж байгаа нь эдгээр  эрхмүүдийг  ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь гэж  улс төр хийж байгааг  гайхаж байна.   Монгол Улс ардчилсан парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Төв Азийн цээжинд ардчилсан орон  гэж гайхагдаж яваа Монгол Улс эргээд нэг хүний болон нэг намын дарангуйлалд шилжих ямар ч боломжгүй  гэдгийг өнөөгийн залуучууд, ард иргэд маань илүү сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. 2012-2016 онд АН, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН олонхыг бүрдүүлсэн УИХ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг Монголын ард түмэн мэднэ.

Тэр үеийг дарангуйллын нийгэм гэж үзэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай тийм   зүйл байхгүй. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд, ялалт байгуулаад ард иргэдээсээ мандатаа авсан улс төрийн нам бодлогоо хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн  төлөө явдаг юм. 30 жилийн өмнө та бүхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байсан шигээ, тэр технологиороо өнөөдөр улс төр хийнэ гэвэл худлаа. Бид ч бас жагсаж, өлсөж чадна  гэдгийг танд хэлье. АН-ын залуучуудад уриалъя. Та бүхэн минь намаа цэвэрлээч ээ, АН-ын ахмадууд залуучууддаа зайгаа тавьж өгөөч ээ.  Бид шинэ үеийн улс төрчид, шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас чухал байна. Энэ төлөвшлийг бий болгохын төлөө  МАН манлайлан ажиллаж байна. АН ч гэсэн хөгжиж дэвших ёстой. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч, шинэ түвшинд гарах  зайлшгүй шаардлага гарсан нь   сүүлийн өдрүүдэд харагдаж  байна.

Өнөөдөр ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байна. 150 гаруй иргэн маань алтан амиа алдчихаад байна. Цар тахлыг хяналтад авах, засч  залруулахын төлөө Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байна. 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улс төрчийн эрх ашиг үүнээс дээгүүр байж болохгүй. Ард иргэд маань 26 хоног хөл хорионд байж  ард иргэдэд төдийгүй улс оронд ихээхэн хохирол учирсныг та бүхэн мэдэхийн дээдээр  мэдэж байгаа. Ерөнхийлөгч болох та бүхний хүсэл үүнээс дээгүүр байж болохгүй. Ямар  их хэмжээний хөрөнгө хүч,чадлаа дайчлан ажиллаж байгааг хэн хүнгүй харж байна.

Цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарынхан Монголын ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, цар тахлын эсрэг өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл та бүхэн эрх мэдлийн төлөө нэг хүнийг албан тушаалд  очуулахын төлөө өлсгөлөн зарлаад хэвтэж байгаагаасаа ичээч. МАН аль ч намаас нэр дэвшээд ирсэн, хэнбугайтай ч өрсөлдөхөд бэлэн байна. Гагцхүү монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгууль эрүүл, шударга, орчин үеийн дэвшилтэт сонгууль болох учиртай. МАН үүний төлөө манлайлан ажиллана. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй  хандана. Монгол Улсынхаа хуулийг хүндэтгэж ажиллана гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та бүхэнд хууль, дүрэм журам хамаагүй байж болно. Гэхдээ та бүхэнд нэг ч болов монгол хүний алтан амь хамаатай шүү” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм5 цаг 25 минут

“COVID-ийн дараах үе, цаг уурын хямрал сэдэвт” Дэлхийн с...

Улстөр нийгэм2021/05/08

АН-ынхныг зодолдуулж, ард түмнээр түрүү барьсан цуглааныг ТЭСО санхү...

Улстөр нийгэм2021/05/07

Д.Амарбаясгалан: АН эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаха...

Шударга мэдээ2021/05/07

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2023 ...

Улстөр нийгэм2021/05/07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жилд 30 сая тонн нүүрс баяжуулж, нэмүү ө...

Улстөр нийгэм2021/05/07

Ковид цар тахлын үед хууль, дүрмийн гадуур байж болно гэсэн ямар ч з...

Чөлөөт цаг2021/05/07

Санхүүгийн салбарын 2021 оны нэгдүгээр улирлын тойм мэдээллээ танилц...

Улстөр нийгэм2021/05/07

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуул...

Чөлөөт цаг2021/05/07

ЕБС-ийн 1-3 дугаар ангийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна

Улстөр нийгэм2021/05/07

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх...

Санал болгох