Цаг үе
Долоодугаар сард 5498 иргэн шинээр мэндэлжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны долоодугаар сарын иргэний бүртгэлийн тоон мэдээлэл өглөө.
Монгол Улсад энэ оны байдлаар нийт 3.497.197 хүн амтай байна. Энэ оны долоодугаар сарын байдлаар 3819-өөр хүн амын тоо нэмэгджээ.
Үүнээс эрэгтэй 1.705.525 байгаа бол 1.738.589 нь эмэгтэй байна.
Тодруулбал, долоодугаар сарын байдлаар 5498 иргэн шинээр мэндэлсэн байна.
Мөн 1022 хос гэрлэлтээ батлуулж, 307 хос гэрлэлтээ цуцлуулжээ гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан илгээгээрэй
Та хялбаршуулсан горим ашигласнаар жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө.
Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Татварын хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.
Дараах албан татвар төлөгч ААНОАТ-ын тухай хуулийн 29.1-д заасан хүсэлт гаргахгүй:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн албан татвар төлөгч;
2.Доор дурдсан үйл ажиллагаа эрхэлдэг албан татвар төлөгч:
- ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
- согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох;
- тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
- газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
Хялбаршуулсан горимд бүртгэх
Хуульд заасан шаардлагыг хангасан татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг харьяалах татварын албаны татварын улсын байцаагч хянаж, хүлээн авснаар хялбаршуулсан горимд шилжүүлнэ. Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Хялбаршуулсан горимоос гарах
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр /Үйл ажиллагааны орлогын дүн 50 сая төгрөгт хүрч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн бол/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.3.2-т заасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс.
Хялбаршуулсан горим ашиглан тайлагнах орлогыг тодорхойлох
- Татвар төлөгч нь хялбаршуулсан горим ашиглан тайлан гаргаж байгаа тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.9-д зааснаар үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж 1 хувийн албан татвар ногдуулна.
- Хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх тухай бүрдээ цахим төлбөрийн баримтыг олгоно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчийн
- бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;
- төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого;
- техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;
- үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
- дээрхтэй адилтгах бусад орлогын нийт дүнгээр тодорхойлно.
Цаг үе
О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж, уулзахыг хориглох арга хэмжээг хүчингүй болгожээ
Цаг үе
“Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий нүүрс борлууллаа
-
Улстөр нийгэм2023/01/30
Төрийн банк “Хүндэтгэлийн аян-2023”-аа зарлаж байна
-
Улстөр нийгэм2020/10/12
Г.Занданшатар: Иргэд 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болно
-
Улстөр нийгэм2023/02/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв
-
Улстөр нийгэм2020/10/28
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
Сэтгэгдэл