Цаг үе
Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна
Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлууд болон тэднийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан дарга Батзориг, Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна. Долоодугаар сард болсон НИТХ-аар үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газар, мөн гамшгийн үед түр цугларах 240 гаруй байрыг батлуулсан. Цаашид хамгийн их үерт өртөж болзошгүй төвийн зургаан дүүргийн байршлуудад газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж байна. Өнөөдрөөс мэдэгдлүүдийг дахин хүргүүлж эхэлсэн. НОК-ын хурлаар шийдвэр гарвал нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж эхэлнэ. Чөлөөлсөн газрыг мэдээллийн санд бүртгэн, хамгаалалтын бүсэд оруулан, дахин газар олгохгүй. Үерийн бүсэд буусан айлуудад бид жил бүр мэдэгдэл хүргүүлдэг. Энэ жил 2000 гаруй айлд хүргүүлсэн ч олонх нь нүүгээгүй. Цаашид бүх айлыг нүүлгэх шаардлагатай.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэд бүх дүүргийн төлөвлөгөөгөөр батлагдсан байршлуудаас газар сонгох боломж бий гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
