Цаг үе
Галт тэргээр зорчигчид тасалбараа цахимаар худалдан авах нь ихэссэн
ЗТХЯ-наас 2023 оныг зам тээврийн салбарын ажил үйлчилгээг бүрэн цахимжсан жил болгох зорилтыг дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын зүгээс Зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж, үйлчлүүлэгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.
Галт тэрэгний цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд олон нийт рүү хандсан төрөл бүрийн сурталчлан таниулах ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаагийн үр дүнд зорчигчийн галт тэрэгний цахим тасалбар худалдаалалтыг 50 гаруй хувьд хүргээд байна. Ингэснээр галт тэргээр зорчигчид онлайнаар тасалбараа худалдан авч цаг заваа хэмнэх боломжтой болжээ.
Галт тэргээр зорчигчид цахимаар буюу веб сайт, аппликейшн ашиглан тасалбар худалдан авахаас гадна төмөр замын 1900-1949 лавлах утсаар тасалбар худалдан авах нь нэмэгджээ.
Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж, цахим сайт дээрээ хэлний сонголтыг оруулж гадаадын жуулчид цахимаар тасалбар худалдан авах боломжийг олгоод байна.
Мөн УБТЗ-ын Зорчигч тээврийн төв буудалд тасалбар авах автомат киоск машиныг суурилуулсан нь тасалбар авах дарааллыг бууруулж, улам хурдан шуурхай болгож хөнгөвчилж өгчээ гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.
Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Улстөр нийгэм2021/05/21
Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
-
Үзэл бодол2020/06/09
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв: Танд баярлалаа
-
Улстөр нийгэм2025/10/21
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийт...
-
Цаг үе2021/05/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
