Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Жирэмсний хяналтад эрт орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулдаг

Огноо:

,

Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготой “Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 34 дүгээр хурал “Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” уриан дор энэ сарын 14, 15-нд болсон.

Хурлыг Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, “Амгалан амаржих” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, “Хүрээ” амаржих газар хамтран зохион байгууллаа.
Тус хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч Калид Шарифи болон АНУ, БНСУ, Тайванийн 10 гаруй эрдэмтэн, судлаач, докторууд, салбарын 100 гаруй эмч, мэргэжилтэн оролцлоо.



“Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний  хурлын талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, эх нялхсын эндэгдлийн асуудал болон хүүхдийн эх барихын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр олон улсын эмч, мэргэжилтнүүд туршлага солилцож, тулгамдсан асуудлуудаа ярилцан тодорхой зөвлөмжүүд гаргах ач холбогдолтойг дурдаад “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод 2030 онд бүх улс орнууд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25 ба түүнээс доош, нярайн эндэгдлийн түвшинг 12 ба түүнээс доош,  эхийн эндэгдлийн харьцааг 70 ба түүнээс доош болгон бууруулах зорилт тавьсан.

Бид өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрсэн. Гэхдээ Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”-д  нялхсын эндэгдлийг  1000 амьд төрөлтөд 9, эхийн эндэгдлийн харьцааг 20 болгох зорилтод хүрэхийн тулд тодорхой ажлууд хийж байна.

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байгаа. Учир нь аливаа улсын хөгжлийг эх, хүүхдийн эрүүл мэндээр  үнэлдэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг үндсэн индекс болдог учраас  энэ салбарт  бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм ч учраас ЭМЯ-ны зүгээс  сүүлийн 2 жилийн хугацаанд эх барих, хүүхдийн чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг  эрчимтэй хийсэн.  Мөн хүний нөөцийг бэлдэх, чадавхжуулахад онцгой анхааран ажиллаж байна” гэсэн юм. 



НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Калид Шарифи “Эх, хүүхдийн эрүүл мэнд нь нийгмийн гол асуудал юм. Эхийн эндэгдлийг бууруулахад эрүүл мэндийн салбар, төрөлжсөн төв эмнэлгүүд анхаарч ажиллаж байгаад талархалтай байна.

Эхийн эндэгдэлд гэр бүл төлөвлөлт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ялгавартай байдал, жендерийн тэгш бус байдал зэрэг нь нөлөөлж, суурь үзүүлэлт болж өгдөг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд хөгжингүй орнуудад энэ төрлийн судалгаа, шинжилгээний ажлууд маш чухал ач холбогдолтой.  Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээрээ судалгаа, шинжилгээний ажилд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгч байна. Үүн дээр тулгуурлан салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх ёстой.

Судалгаа, шинжилгээний хувьд гэр бүл төлөвлөлт, жендерийн тэгш бус байдлыг арилгах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад анхаарч эрдэм шинжилгээний ажлуудыг тогтмол хийх нь зөв ажлаа зохион байгуулахад үр дүнгээ өгнө” гэж байлаа.

Хамтарсан хурлыг зохион байгуулагчийн нэг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа “Монгол Улсад сүүлийн жилүүдэд эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурч байна. Ковид-19-ийн шалтгаантай эх, хүүхдийн эндэгдэл тэр дундаа эхийн эндэгдэл өссөн. Гэхдээ Ковид-19-ийн үед маск зүүх зэргээр ариун цэврийг сайтар сахиснаар хүүхдийн өвчлөл буурсан сайн үзүүлэлтэй байгаа. Ковид-19-өөс хойш эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой хэмжээнд буурч байна.

Эх, нярайн эндэгдлийг бууруулахад:

-Нэгдүгээрт, жирэмсний хяналтад эрт  орох
-Хоёрдугаарт, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай. Тухайлбал, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээллийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй” байна гэсэн юм.
 


Олон улсын хурал эх барих судлал, эмэгтэйчүүд, хүүхэд, нярай гэсэн 4 салбар хуралдаанаар болж сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг хэрхэн бууруулах чиглэлээр санал солилцсон.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2023,  “Алсын хараа-2050”-д эх, нярайн эндэгдлийг бууруулах, эрүүл амьдралыг дэмжих, дундаж наслалтыг уртасгах  зэрэг маш олон зорилт тавьсан.  Энэ хүрээнд оношилгоо, эмчилгээний талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлзүйн ховор тохиолдлуудыг танилцуулж, үр дүнг эмнэлзүйд нэвтрүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад томоохон үр дүнтэй болсныг оролцогчид үнэлж байв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ

Огноо:

,

"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.

Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36  хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31  хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.

Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох