Цаг үе
Нийт 18.7 тэрбум төгрөгийн хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 23-аас 10 дугаар сарын 27-ны хооронд 5 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 90 хэлцлээр 18.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ямааны угаасан ноолуур 40 тонн –16.8 тэрбум ₮
• Хонины ноос 180 тонн – 290 сая ₮
• Тосны ургамал 836 тонн – 1,3 тэрбум төгрөгөөр арилжжээ.
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
Цаг үе
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
-
Улстөр нийгэм2021/04/26
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Улстөр нийгэм2023/04/20
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Улстөр нийгэм2019/08/09
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт ...
-
Шударга мэдээ2022/10/05
С.Бямбацогт: Төмөр замын “Цоргоо” олон болгоход бодлогоо чиглүүлнэ
Сэтгэгдэл